ЕБС-ийн багш нарт сэтгэлзүйн мэдлэг олгох хэрэгтэй
2018-07-28

“Гэрэлт Ирээдүй-Хүүхдийн бие хүний хөгжил төлөвшилд практик сэтгэл судлаачын оролцоог нэмэгдүүлэх нь” Олон улсын хамтарсан төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. Уг төслийн хүрээнд сэтгэц оношлогоо-тестийн аргуудыг нутагшуулах, хэрэглээнд нэвтрүүлэх гурван жилийн хугацаатай төслийн ажлыг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн хамт олон ийнхүү эхлүүлж байгаа юм. Энэ талаар практик сэтгэл судлаач, багш Б.Золзаяагаас тодрууллаа.

 

 

-Ямар зорилготой төсөл вэ?

 

Өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа сэтгэл зүйн  асуудлуудад дорвитой алхам хийх буюу олон шийдэл гарцуудыг олж нээхэд чиглэгдэж байна. Монгол хүн өөрөө санаачилсан, монгол хүн өөрөө санхүүжүүлж, зохион байгуулж буй төсөл гэдгээрээ онцлогтой.

 

Гурван жилийн хугацаатай энэ төслийн хүрээнд  ямар үйл ажиллагааг зохион байгуулах вэ?

 

Бид энэ гурван жилийн хугацаанд сэтгэл зүйн маш олон арга техникүүдийг Монголдоо нутагшуулах ажлыг эхлүүлж байгаа юм. Зөвхөн нутагшуулаад орхихгүй, тэрийг хэрхэн хэрэглэх,  эцэг эхэд нь хэрхэн зөвлөх, мэргэжлийн хүүхдийн байгууллага, ялангуяа сургууль цэцэрлэгт ажилладаг хүүхдийн сэтгэл судлаачдыг өөрийн гэсэн гартаа барих багажтай болгоод үр дүнгээ амьдрал дээр хэрэгжүүлдэг болгох вэ зэрэгт  чиглэсэн сургалт, үйл ажиллагааг явуулах юм. Бид тухай бүрт нь мэдээлэл хүргэж ажиллана.

 

Хэдээс хэдэн насны хүүхдийг хамруулах вэ?        

 

Ерөнхийдөө судалгаанд маань бүх насныхан хамрагдаж болох аргуудыг тестэлнэ. Гэхдээ бидний гол зорилго бол 218 насны хүүхдүүдийг эхний ээлжинд хамруулах байна. Гэтэл одоо 0-3 насны хүүхдүүдийг илүү эрт оношлох шаардлагатай гэсэн арга зүйг санал болгоод байгаа юм.

 

Монголын сэтгэл судлаачдын ур чадварыг дээшлүүлэх практик сэтгэл судлаач бэлтгэх хөтөлбөрийг  зохион байгуулж эхлээд байгаа?

 

 Энэ удаад бид практик сэтгэл судлаач И.А.Лопатина цөөхөн хоногийн хугацаатай урьж авчирсан. Тэрбээр Москвагийн Боловсролын Улсын Их Сургуулийн Хөгжлийн Сэтгэл Судлалын тэнхмийн багш, практик сэтгэл судлаач юм. Залуу гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан лекц, мэргэжлийн сэтгэл судлаачидад зориулсан 4 хоногийн сургалтыг зохион байгуулж байна.

 

Сэтгэл зүйн үйлчилгээг хэрэглээ талаас нь хүмүүст хүргэхийн тулд ямар ажлуудыг хийх вэ?

 

Нэн түрүүнд хэрэглээнд нэвтрүүлэхэд юу дутагдаад байна гэхээр түрүүний гарт нь багажгүй байна гэдэг асуудал. Тэгэхээр бид нарын бас нэг гол зорилт юу гэхээр ЕБС-ийн багш нарын сэтгэл зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх явдал. Яг хүүхдийн сэтгэл судлаачдын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн тоо цөөхөн. Тиймээс хэрэглээнд нэвтрүүлэхэд хамгийн нэгдүгээрт маш сайн зөвлөгөө өгөх чадвартай сэтгэл зүйч хэрэгтэй байна.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин
naran:
Hachin tsarai zustei alkaash be
2018-07-29
Энэ алмас юу гээд бураад байгаа юм бол? Багшийн их сургуульд чинь сэтгэл судлалын хичээл ордог л санагдах юм
2018-07-29
zochin:
Hudalch, arhichin shunaltai avgai yasan tom burj bna a, ooriinhoo asuudla shiidej baij hutsna shu. Nohion baas gej
2018-07-29
Sanal 1 Bn
2018-07-28
БИС багш бэлтгэхдээ сурган сэтгэл зүй заадаггүй юмуу Соц-ын үeд УБДС инжeнeр мэргэжилтэй хүн тeхникийн талын боловсрол олгодог дээд, дунд сургуульд мэргэжлийн багшаар ажиллахад заавал сурган ба сэтгэл зүйн 3 сар ч билүү курст сууж шалгалт өгч байж багшлах эрх авдаг байж билээ. Боловсролын систэм улам л муудаад сургалтын чанар сулраад төгсөгчдийн мэдлэг нимгэрээд байсаны учир энэл байх нь дээ
2018-07-28
Advice:
Энэ нэг хайнагийн шар шиг бие хаатай хачин дүр төрхтэй эмэгтэй олон нийттэй хэт харьцдаггүй ажил эрхэлбэл зохилтой. Ядаж л зөв дүр төрхгүй юм.
2018-07-28
Sanal 1 Bn