Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болно
2018-07-28

 

Монгол түмний уламжлалт хоол хийх арга технологи болон үндэсний уламжлалт цагаан идээ, хоолыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хойч үед өвлүүлэн уламжлуулах, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах боломжийг бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдаа нь 2018 оны 08–р сарын 11-15 ны өдрүүдэд Хүй долоон худагт болох “Нүүдэлчин Монгол” наадмыг үеэр зохион байгуулагдах юм.

 

"Нүүдэлчин Монгол" наадмын хүрээнд Соёлын биет бус өвийн их наадам, Үндэсний спортын 6 -р их наадам зохион байгуулагдах бөгөөд 21 аймаг, нийслийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорино


Уламжлалт цагаан идээ хоолны үзэсгэлэн, худалдаа нь дараах төрлийн хүрээнд зохион байгуулагдана. Үүнд


ЦАГААН ИДЭЭ / Сүү цагаа боловсруулан хийсэн бүтээгдэхүүн / 
УЛААН ИДЭЭ / Мах махан бүтээгдэхүүн, хоол /
ХӨХ ИДЭЭ / Жимс, жимсгэнээр хийсэн бүтээгдэхүүн /
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР:
Олон нийтэд чиглэсэн үндэсний хоолны үзэсгэлэн, худалдаа
“Айрагны баяр, дэмбээ наадам 
Хоол, уух зүйл, амттаны шоу үзүүлбэр, яармаг худалдаа болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ОВОО ДОО, ДАНШИГ НААДАМ ГЭЖ ТӨСВИЙН МӨНГӨӨР ШАШНЫ СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ ГЭДСЭЭ ДААХГҮЙ БОЛСОН ЛАМ НАРЫГ ХООЛЛОЖ БАЙХЫН ОРОНД МОНГОЛ ИДЭЭ, УНДАА ӨВ СОЁЛОО СУРТАЛЧЛАХ САЙХАН ХӨТӨЛБӨР БОЛСОН БАЙНА. ҮҮНИЙ ТӨЛӨӨ ЗОРИГТОЙ ДУУГАРСАН НИТХ-ЫН ДАРГА АМАРСАЙХАНД БАЯРЛАЛАА.
2018-07-29