Гамшигт өртсөн мужууд руу хүчтэй хар салхи ойртож байна
2018-07-29

Байгалийн хүчний өмнө хүндхэн байдалд ороод буй арлын Японыг чиглэн хүчтэй хар салхи ирж буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

180 км/цагийн хурдтай “Жондари” гэх хар салхи өчигдөр 1.00 цагт Исе, Мие мужийн эрэгт хүрсэн гэнэ.

 

“Жондари” хар салхи чиглэлээ өөрчлөн үерийн улмаас их хэмжээний хохирол амсаад буй Японы баруун эрэг рүү явж буйг тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

 

Хар салхинаас урьтаж, гамшгийн бүсэд амьдарч буй 50 мянган иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Энэ сарын ихээр баруун мужийн хотууд үер бууж, 220 хүн амиа алдсан билээ. Мөн төвийн хэсгээс хэт халж, 88хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин