“Лалын ахан дүүс” хөдөлгөөний 75 гишүүнд ЦААЗЫН ЯЛ оноожээ
2018-07-29

Египетийн шүүх өнгөрсөн 2013 онд нийслэл Каир хотноо зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан, оролцсон гэх 75 этгээдэд ЦААЗЫН ЯЛ оноосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Цаазын ял сонсоод буй эдгээр этгээдүүд тус улсын экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн дэмжигчид буюу “Лалын ахан дүүс” хөдөлгөөний гишүүд гэнэ.

 

Армийнхан таван жилийн өмнө төрийн эргэлт хийж, Мурсиг суудлаас нь түлхэн унагааж, Египетэд эмх замбараагүй байдал үүсгэсэн Лалын ахан дүүс хөдөлгөөнийхнийг ангуучлан, яллах болсон юм.

 

Мурсигийн дараа тус улсын армийн генерал Абдуль Фаттах аль-Сиси тэргүүлэх болсон бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан, албан ёсоор тус улсыг тэргүүлэх болжээ.

 

Хүний эрхийн байгууллага “Египетэд өрнөсөн хүчирхийлэл, үймээний улмаас 2014 онд хамгийн багадаа 814 хүн амиа алдсан” гэж мэдэгдэв.

 

Эрх баригчид жагсаалд оролцсон гэх 739 этгээдэд ял оноожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин