АНУ-д түймрээр 6 хүн амиа алдаж, 500 байшин шатжээ
2018-07-30

АНУ-ын Калифорни мужид өнгөрсөн амралтын өдөр ойн хээрийн түймэр дэгдсэн билээ. Түймрийг унтраахаар 12 мянган гал сөнөөгч ажиллаж байна. Мөн аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй 38 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар тус мужийн Шаста тойрогт зургаан хүн амиа алдаж, 48.000 акр газар шатсан талаар албаныхан уламжлав.

 

Амиа алдагсдын дунд зургаан настай охин бий гэнэ.

 

Калифорни мужид уг түймрээс гадна ДОЛООН түймэр дэгдсэн бөгөөд гамшгийн хэмжээг тогтоох амаргүй байна.

 

Түймрээр 500 гаруй байшин шатжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин