Зам тавих гэж "гурилддаг" юм байна
2018-07-30

Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон бороо авто замын бүтээн байгуулалтын насжилт, зам засвар арчлалтын компаниудын ажлын чанарыг шалгалаа. Тэд зам тавих гэж үнэндээ  “гурилддаг” юм байна.

 

 

Хотын даргын санаачлагаар нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх шөнийн “Гэрэлт гудамж”-тай болсон. Уг гудамжийг шинэчлэн шатрын хөлөг мэт эрээнээр будаж эхэлсэн.  Гэтэл ганц шөнийн /2018.07.26/ үргэлжлэн орсон бороонд өнөөх гоёмсог эрээн будаг юу ч үгүй урсчихсан. Ганц удаагийн бороонд урсчих будгийн ажлыг хийхийн тулд таван өдөр зам хааж, 16 сая төгрөг зарцуулсан. Улсаас, нийслэлээс мөнгө гараагүй, “Жоби төв” өөрийн санаачлага, хөрөнгөөр энэ ажлыг хийж гүйцэтгэсэн. Харамсалтай нь борооны ая даасангүй гэдгийг ерөнхий менежер нь хэлсэн. “Бороо орохыг тооцоолоогүй юм уу” гэхэд “Ийм ширүүн бороо орно гэж бодоогүй” гэх...

 

Дараа нь Өмнөговь аймгийн Даланзадгадаас Баяндалай хүрэх чиглэлийн хатуу хучилттай авто замын 58-60 километрт 30 орчим метр газар 2018 оны 07 дугаар сарын 27-28-ны шөнийн орсон борооны улмаас эвдэрсэн. Зам захаасаа нураад бороонд урсчихжээ.

 

 

 

Мөн өмнө нь Төв аймгийн Борнуур сумын нутаг, Дархан чиглэлийн замд буюу УБ хотоос 103-104 дэх км-т түр зуурын усархаг бороо орсны улмаас замын зорчих хэсэгт их хэмжээний ус, шороо орж тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжгүйд хүрсэн нь саяхан. Энэ чиглэлийн зам “там” болж, олон хүн автын ослоор хорвоог орхиж байгааг хүмүүс мэднэ. Түүнчлэн Хойд чиглэлд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгсөн.

 

 

Бороонд будаг нь, замын тал нь урсчихсан, гүүр нь “нурсан” зэргээс үзэхэд Монголчууд бороонд “барьц” алдчих гээд л байна. Борооны ус даадаггүй замын хашлага, хавтан гэж юу байхав. Барьж байгуулсан компанийн л хийж гүйцэтгэсэн “царай” энэ. “Нүгэлийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр дарга гүйцэтгэгч хоёр нэг нэгнээ эвлэгэхэн “хулхидсаар” эцэст нь иргэдийн амьдрах орчинд аюултай байдал үүсч байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

 

Зам яагаад муу баригдаж, амархан гэмтдэг талаар Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан “Зам засвар, арчлалтын компаниудад зам засах мөнгө, төсөв өгөхдөө замын эвдрэлийг харж өгдөг. Замчид бол “нүх тоолох” гэж ярьдаг. Ингээд хэр их эвдрэлтэй түүнээс хамаараад улсаас мөнгө өгнө. Гол нь арчлалтын компаниудад замын эвдрэлийг харж хөрөнгө өгдөг нь маш буруу бодлого, тогтолцоо. Яагаад гэвэл тухайн компани ажлаа үргэлжлүүлэхийг хүснэ, улсын төсвөөс мөнгө авахаа бодох учраас хатуухан хэлэхэд зам эвдрээсэй гэж бодож анхнаасаа муу зам тавина. Ингэж байж улсын төсвөөс тэнд гэмтэл гарсан гэж мөнгө гаргуулж авдаг. Ингээд улсын төсөв мөнгө багатай бол бага хуваарилж, янзалсан болоод дахин эвдрэхдээ маш амархан юм хийгдээд байгаа юм” хэмээж байсан удаатай. Тиймээс л зам засварын ажил гүйцэтгэсэн “нөхдүүдэд” эргээд хариуцлага тооцдог, эвдэрсэн замыг буцаан завсарлуулж, эзний ёсоор харж, арчилдаг болгомоор байна.

 

Энэ мэтчилэн хайран татварын мөнгө гэж халагламаар дутуу гүйцэтгэсэн ажлын чанарыг “БОРОО” л шалгачихлаа.

 

Өнөөдөр зам цөмөрлөө. Маргааш юу цөмрөхийг таашгүй. Тиймээс ажил гүйцэтгэгч компаниуд тендерт шалгарах гэж төслөө танилцуулахдаа хэлсэн, амласан шигээ хийж хэрэгжүүлдэг баймаар байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
өөлүн:
монгол улсад эзэн хэрэгтэй хэрэгтэй байна хариуцлага дутаж байна
2018-07-31
Элс, хайрга, дайрга дэвсэж байж зам тавьж байгааг захын хүн youtube-ээс олоод мэдчихэж байгаа. Манайхан ёстой л гурилсан байна.
2018-07-31
hahahaha:
hahaha har shoroo garaad irdiim daa. hairaga dairaga ni ch algaa . kkkkk . zamiin aspalt ni 3 sm .shaasan hahahahaha. turd darvaan har tsogoo geech hiilgeel hvleej avaal . mongoliin tur samuurch duuusch n da.. bcgdiig ni buudaj ustgaj gemee ni ene niigzm tsegtserne .
2018-07-31
huz:
unuudur zam tsumurch bna udahgui barilga ursana daa tsag hugatsaa haruulna
2018-07-30
L:
Ene zamiin hen tavisan ezenee orood yariach Iim Bna yaahav dee tegeed Ter ezeneer tululuulj hiilge
2018-07-30
Шилэн тирко ажлаа хийгээчээ үхсэний чинь Туркийн онгоц вэ наадах ажил чинь Тагнуул, Гадаадын иргэдийн харьяат, Гадаад Хэргийн Яам, Хүний эрхийн Хорооны ажил нисэх дээр биш эвдэрсэн замуудыг засуулах Зам арчилалтын байгууллагуудынхаа ажлыг шалгаад хөдөө орон нутгаар яваач. Цаана чинь хүний амь нас сүйтгэсэн эвдэрхий замуудаа засахгүй байна. Хийх ажлаа мэдэхгүй бо ажлаа өг
2018-07-30
Зочин:
Луйварчид ямар их баярлаж байгаа бол дахиад хөрөнгө хусах сайхан боломж гарлаа гээд л төрд ямар хогийн гарууд байгааг тэнгэр хангай харуулаад өглөө дөө чанартай зам барих ёстой горимоор нь хийсэн бол нэг байтугай нэлээд хэдэн жилийн удаагийн ширүүн бороонд ажирахгүй л байсан
2018-07-30
зочин:
Зам тээврийн яамны ажлын царай. Онон,Доржпалам,Оюунчимэг ахайтан, зураг,гүйцэтгэгч байгууллагуудыг барьж авах хэрэгтэй. Тэдний 80 жил явж ирсэн зам. Ямар сайндаа Завханы зам, Сонгино,Нөмхөгийн замыг 10 км давхар тавьж мөнгө угааж байхав. Ийм зүйл зөндөө. 60 тэрбумын хэргийг олж ядах юм гүй. Эндээс эхэлсэн дээрээ.
2018-07-30
solongosoos zamiin injiner meregniltengyydiig avch ajiluulmsar yum zamiig hyleej avch bgaa baitsaagch nartai hariutslag
2018-07-30
solongosoos zamiin injiner meregniltengyydiig avch ajiluulmsar yum zamiig hyleej avch bgaa baitsaagch nartai hariutslag
2018-07-30
Zochin:
Naad tender shlgaruuldag yamdiintusmed chin daaj davshgui hahuul neheed etsiin etsest iim zam hiij baigaa yum,ene togtoltsoogoo yaj eerchlej hyanah yum,bas zam hiisen companiud dor hayaj 3-5 jil hariutslaga huleej evdrel garval zasdag togtoltsootoi baikh heregtei baina.
2018-07-30
Өвгөн:
Техникийн хяналт гэдэг огт хэрэггүй энэ бол техникийн ардчиллыг боогдуулдаг,хийсэн баян хулхидах нь мөнгөтөй хүний эрх чөлөө, дэмий юм бичих юм хэ хэ ...хулхи мантугай, хэзээ техник гэдэг юм байсан юм, дарга, мөнгө хоёр хийдэг байхгүй юу онол мэдэхгүй улс ааа ха ха
2018-07-30
Зочин:
Байгальд бас давагдашгүй хүчин зүйл байна шүү. Ямар ч үед үед тэсвэртэй зам гэвэл 1 км 2 сая доллараас наашгүй байхаа.
2018-07-30