Сэлэнгэ аймагт шүдний эмчилгээг үнэ төлбөргүй хийжээ
2018-07-30

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн төв, “Хил хязгааргүй шүдний эмч нар” ТББ-тай хамтран үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийсэн талаарх мэдээллийг /2018.07.30/өнөөдөр өглөө.

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь“Хил хязгааргүй шүдний эмч нар ТББ болон Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн төвийн хамт олон хамтран 14 хоногийн хугацаанд иргэдэд шүдний эмчилгээ хийлээ. Германаас 17 эмч ирж, манай эмч нартай хамтран нийт 8000 гаруй иргэнийг шүдний эмчилгээнд хамрууллаа. “Хил хязгааргүй шүдний эмч нар” ТББ хагас тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж ажилласан” гэдгийг хэллээ.

 

ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар”олон улсын тусламжийн байгууллагын дэд дарга С.Туул “Монгол Улсад энэхүү үйл ажиллагаа маань 2007 оноос эхэлсэн. 12 жилийн хугацаанд нийт давхардсан тоогоор нийт 45 аймгийн 175 сумд манай тусламж хүрсэн байна. Энэ удаад Сэлэнгэ аймагт анх удаа үзлэг, эмчилгээ явууллаа гэдгийг тэмдэглэв.

 

А.Ариунжаргал

Shuud.mn
Сонин хачин