Жагсагчид Путинийг шийдвэрээ эргэн харахыг шаарджээ
2018-07-30

ОХУ-ын Засгийн газраас боловсруулсан тэтгэврийн насыг нэмэх хуулийн төслийг эсэргүүцэн өчигдөр олон мянган иргэн нийслэл Москва хотын төвд жагссан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 настайдаа тэтгэвэрт гардаг байсан. Харин шинэчлэлээр эрэгтэй 65 нас, эмэгтэй 63 насандаа тэтгэвэрт гарахаар болжээ.

 

Жагсагчид гартаа Ерөнхийлөгч Путиний зураг болон ОХУ-ын Төрийн далбааг барьцгаасан байна.

 

Зохион байгуулагчид чанга яригчаар “Бид тэтгэвэрт гарах насаа хүлээж, үхэх хүртлээ ажил хийхийг хүсэхгүй байна” хэмээн хэлжээ.

 

Өчигдрийн жагсаал 12 мянган хүн оролцсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zia da Orosiin nuhtsul baidal neleen l hunderch bgaa yum bna da. Mongol shig l bolj de. Niigmiin halamjaa ch tavij huchirehgui bolj buin shinj.
2018-07-31