МҮЭХ-ны төлөөлөл ОУВС-гийн ажлын хэсэгтэй уулзана
2018-07-30

 

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээг хийхээр ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ажиллаж буй. Тус ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр МҮЭХ-ны төлөөлөл уулзах юм байна. Сангийн яаманд болох уулзалтад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар оролцоно. 

 

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ОУВС-нд хоёр ч удаа хандаж, албан бичиг хүргүүлээд буй. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжийг нээж өгөхийг хүссэн юм.

 

Б.Учрал
 

Shuud.mn
Сонин хачин