АНУ-ын дипломатчид террористуудтай НУУЦ-аар уулзжээ
2018-07-31

Катарын нийслэл Доха хотноо АНУ-ын дипломатчид Афганистаны алан хядах “Талибан” бүлэглэлийн удирдлагуудтай уулзсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Уг НУУЦ уулзалт өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан гэнэ.

 

 

Талибанчууд олон жилийн өмнөөс дайсагнасан харилцаатай байгаа АНУ-тай найрамдаж, энхтайвны талаар яриа хэлэлцээр хийжээ.

 

АНУ-ын дипломатч “Маш чухал яриа хэлэлцээр боллоо” хэмээн хэлэв.

 

АНУ-ын эрх баригчид Талибан бүлэглэлийн нөлөө бүхий эрхмүүдтэй нүүр тулан уулзсан нь олон жил үргэлжилсэн дайныг зогсоох үйл явцад ЧУХАЛ алхам болсон гэлээ.

 

Доха хотноо “Талибан” бүлэглэлийн салбар хариуцсан толгойлогч Аббас Стэникзай зургаан гишүүнхээ хамт ирж, АНУ-ын төлөөлөгчтэй уулзжээ.

 

Тус бүлэглэл Афганистаны нийт газар нутгийн 70 орчим хувийг заналхийлж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин