Ирвэс дөрвөн сартай хүүхэд рүү дайрч, гэмтээжээ
2018-07-31

Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат хотноо ирвэс бага насны хүүхэд рүү дайрч, гэмтээсэн хэрэг гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хүүг ээж нь тэврээд сууж байхад ирвэс гэнэт гарч ирж, хүүгийн хөлнөөс хазжээ. Халдлагад өртсөн хүү дөрөвхөн сартай байсан бөгөөд яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна.

 

Хүүгийн эцэг ойролцоо мотоцикл дээрээ байсан бөгөөд тэрбээр ирвэсийг харсаныхаа дараа чангаар орилжээ. Иргэд ирвэс рүү чулуу, мод зэргийг шидэж, хөөсөн аж. “Биеийн байдал нь сайн байгаа” хэмээн хүүгийн ээж мэдэгдэв.

 

Энэтхэг улсад 12-14 мянган ирвэс байдаг бөгөөд өдөрт дунджаар нэг хүн ирвэсний дайралтад өртөж, амиа алддаг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин