Харанга дэлдэх ДЕЛЬТА ВИРУС гэж юу вэ
2018-07-31

Элгийг гэмтээдэг A, B, C, D, E, F, G, TT, Sin зэрэг 10 гаруй вирус байдаг. Эдгээрээс A, E вирус архагшихгүй. Харин С, В, Д вирусийн халдвар архагшидаг. Элэг өвчлөлийн гол шалтгаан нь вирус юм. 2017 оны байдлаар Монгол улсад 400 гаруй мянган хүн элэгний вирусийн архаг халдвартай гэсэн судалгааны дүн бий.

 

Caption

 

Элэгний Д вирус гэж юу вэ?  Элэгний Д вирус буюу дельта вирус нь хүний элэгний вирусуудийн хамгийн хүнд хэлбэр юм. Д вирус нь В вирусээр дамжиж биед халдварладаг бөгөөд зөвхөн В вирусийн архаг халдвартай хүмүүст л халддаг байна. Элэгний хорт хавдар болон хатууралд хүргэх хугацаа нь В, С вирусээс хамаагүй богино байдаг байна. Элэгний цочмог дутагдал буюу элэгний комд хүргэдэг гол вирус нь В болон Дельта вирус юм.

 

Монгол улсад уг вирусийн халдвартай 2016 онд 120 мянган хүн байсан бол 2018 оны байдлаар энэ тоо эрс өсч ойролцоогоор 140 мянгад хүрээд байна.

 

Ямар шинж илрэх вэ?  Халдвар авсан үед илрэх хэд хэдэн шинж байдаг. Нэгдүгээрт, томуутай төстэй ханиад хүрсэн юм шиг халуурч, ханиалгах шинж. Хоёрдугаарт, хоолонд дургүй болж, дотор эвгүйрхэх, бөөлжих  эсвэл сульдах, ядрах, нойр хүрэх, зарим тохиолдолд үе мөчөөр өвдөх зэрэг шинж илэрдэг байна.  

 

Хэрхэн эмчлэх вэ?  Элэгний вирусийг ардын эмчилгээ, сүлжээний эм зэргээр эмчлэх боломжгүй юм. Дельта вирусийн эмчилгээний хувьд дэлхийн Шинжлэх Ухаанд батлагдсан ганцхан төрлийн  тариа (Interferon) байдаг. Энэхүү эмчилгээ маш тойруу замаар үйлчилдэг бөгөөд хүний дархлааны системд эхлээд үйлчилж, дархлааны систем нь Д вируст үйлчлэх замаар үр дүнгээ өгөх юм. Дан тарилгыг хийсэн тохиолдолд үс унах, байнгын ханиадтай юм шиг байх зэрэг шинж илэрдэг байна. Эмчилгээний үр дүн 30 орчим хувийн магадлалтай.

 

Тарилгын нэг тун нь 220-400 мянган төгрөг. Сард дөрвөн удаа, хамгийн багадаа нэг жил хийлгэх хэрэгтэй. Тэгэхээр нэг хүн дунджаар 15-20 гаруй сая төгрөгийг эмчилгээнд зарцуулах юм.  Хэрэв үнийг хямдруулж, хөнгөлөх асуудал шийдэгдвэл интерфероны нэг тун нь 80-130 мянган төгрөг болох юм.

 

Дельта вирусийг зөвхөн тоолуулахад ойролцоогоор  100-120 мянган төгрөг болдог байна.

 

Элэгний  хавдар хатуурал болдог хугацаа

 

В вирустэй хүн

Д вирустэй хүн

20-25 жилийн хооронд

10-15 жилийн хооронд

 

В вирусийн хувьд дан вирусийн халдвартай тохиолдолд  ДЭМ-ийн байгууллагаас эмчилгээнд ашиглаж буй хоёр төрлийн (entecavir, tenofovir) эм байдаг. В вирусийг эмчилэхээс гадна Д вирусийн идэвхжилтийг  бууруулах үйлчилгээтэй байна. Энэхүү эмчилгээг манай улс хэдийнээ нэвтрүүлээд байгаа юм. Харин элэгний Д вирусийн эсрэг эмчилгээ муу байна.

 

Элэгний вирусийн идэвхжил тодорхойлох зарим лабораториуд

 

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Хавдар судлалын үндэсний төв
  • Багануур эрүүл мэндийн төв
  • Интермед эмнэлэг
  • Сонгдо эмнэлэг
  • Грандмед эмнэлэг
  • Аллергимед эмнэлэг
  • Элэгний төв лаборатори
  • Монгол Хьюндай эмнэлэг
  • Онкоген лаборатори
  • Гялс анагаах ухааны төв
  • Мобио лаборатори
  • Оношмед лаборатори
  • Бона Вита лаборатори
  • Протолаб лаборатори
  • Евростандарт лаборатори
  • Хаппи веритас

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин
Тэх
2023-01-13
1111:
Монголд юм бүр л барьцгүй хэцүү хүнлэг бус эмнэлэг үзүүлэх гэж 1 сараас 2 сарын оочир үзүүлээд шинжилгээ нь дахиад гаруур өгөх үнэтэй
2022-05-13
Тэх
а:
магадлалтай эмчилгээ хийлгээл үхвэл үх гэж байгаамүү юу ч мэдэхгүй хар малнууд
2022-03-23
Отгон:
Тиймээ одоо энэ вирус дээрээ анхаарах цаг болсон. Төгс эмчилдэг болгомоор байна.
2021-08-30
Жаргал:
Одоо хүртэл эм нь хөнгөлөгдөөгүй юу.. бас сайн эм гарсан болуу.. харамсмлтай бншдээ.. яахаар в-тэй болчихдог юм болоо.. тгд д-тэй болсон болхор бүүр харамсамаар бн эмчилгээ бга юу илүү олон жил амьдруулмар бн
2020-02-29
сувд:
үнэхээр харамсалтай вмаа хэдэн хүүхдүүдээ том болгочоод өнхрөх юмсандаа
2019-10-09
Баярмаа:
Ene elegnii d vieusee anhaaraachee emiig ni hongoloochee emchilgeeg ni saijruulaachee bi dvvteigee ilvv udaan hant baimaar bn
2019-04-13
Булганбилэг:
Zugeer ll ymar ch ovchin zowlongui eejteigee urt udaan amidarmaar baina
2018-12-02
1:
MGL-chuudiig alj baigaa ene virus deeree anhaaraachee
2018-08-01