Байт харвааны талбайн нээлт болно
2018-08-01

10.00  цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 'Даншиг наадам-Хүрээ цам 2018' шашин соёлын наадам болох гэж буйтай холбогдуулан түүх соёл, шашны зан үйл, зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болно. Хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Гантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, Гавж Д.Чойжамц, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун нар оролцоно. Утас: 325044, 91113191, 88080750

 

11.00 цагт Нярайн эндэгдэлийг бууруулах зорилготой “SAVE LIFE” төслийн III шатны нээлт ЭХЭМҮТ-ийн өргөтгөлийн байранд болно.​​​​​​

 

11.00 цагт БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газраас хамтран 2018 оны 08-р сарын 11-15 ний өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулах “Нүүдэлчин Монгол” наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгөх хэвлэлийн бага хурлыг “MONGOL NEWS” мэдээллийн төвд зохион байгуулна. Холбоо барих утас: 99849000, 88004849 

 

11.30 цагт Оюу толгойн төв оффисийн байранд Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний УЗ-ийн гишүүд МУ-ын Ерөнхий сайдад Оюу толгойн ордын ашиглалтын лицензийг цуцлуулах болон нийт Уул уурхайн ашиглалтын болон хайгуулын лицензийг цуцлах талаар албан тоот хүргүүлсэний дагуу хариу бичиг ирсэн тул мэдээлэл хийнэ. Холбоо барих утас : 99191388, 88117157

 

11.40 цагт Үндэсний төв номын санд 10,000 ширхэг номын баринтаг хүлээлгэн өгөх ёслол болно

 

17.55 цагт Байт харвааны олон улсын стандарт талбай нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 360° талбайд болно. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно.

Shuud.mn
Сонин хачин