Говь-Алтай аймагт газар хөдөлжээ
2018-08-01

 

Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн “Бүс хайрхан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т, У-94066/00//, Ө-45021/00///07.30-ны өдрийн 12:59 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с утсаар мэдээлсэн байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Бугат өртөөний ахлах техникч Ч.Батмөнхөөс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

Shuud.mn
Сонин хачин