40 хэм хүртэл халсаны улмаас Япон, Солонгост 103 хүн амиа алджээ
2018-08-01

Япон, Өмнөд Солонгос улсад өмнө нь тохиогоогүй хэт халуун өдрүүд үргэлжилсээр байна.

 

 

Японд ойрын өдрүүдэд 39.9-41.1 градус хүртэл халсан аж. Хэт халууны улмаас тус улсад 77 хүн амиа алдаж, 30 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ.

 

Орон нутгийн эмнэлэгүүд ачааллаа даахгүй байгаа бөгөөд эрх баригчид өндөр настан, хүүхдүүд болон жирэмсэн эхүүдийг гэрээсээ гарахгүй, сэрүүн газарт байхыг уриалжээ. Мөн эрх баригчид хот, мужийн удирдлагуудад хандан сэрүүцүүлэх талбай, усан оргилуур зэргийг олноор байршуулахыг үүрэгдсэн байна. Хэт халуун энэ сарыг дуустал үргэлжлэх гэнэ.

 

 

Харин Өмнөд Солонгост сүүлийн 111 жил тохиогоогүй 40 хэм хүртэл халж байна. Тус улсад халууны улмаас 26 хүн амиа алдаж, 2500 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин