Ц.Цогзолмаа: Оюутны хөгжлийн зээлийг олгоод эхэлсэн
2018-08-01

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-Монгол Улсын эдийн засаг тогтворжих хандлагатай болж байна. Тиймээс ганц уул уурхайгаас хараат бус дэлхийн улс орнуудын сайн жишгээр шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд төрөөс инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж, бизнесийн санаачлагыг дэмжинэ. Бодлогын хүрээнд “Start up” компанийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар БСШУСЯ-нд 21 гарааны компаниас 29.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 567 нэр төрлийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлүүлэх санал ирүүлсэн. Уг асуудлыг мэргэжлийн баг судалсны үндсэн дээр эхний ээлжинд 11 гарааны компанийн инноваци болон нано технологийн чиглэлийн 10 тэрбум төгрөгийн 148 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 500 сая төгрөгийн татвараас чөлөөлөх болсон. Ингэснээр дээрх аж ахуйн нэгжүүд ирээдүйд 73 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, татварын орлого нэмэгдэхээс гадна шинэ ажлын байр бий болох юм. Хүсэлт ирүүлсэн компани болгоныг гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөхгүй. Зөвхөн гарааны компанид дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдээлэв.

 

Мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. “Энэ оны эхэнд БСШУСЯ сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 281 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Үүнээс нийслэлд 47, орон нутгуудад 81, ТӨБЗГ-т 59 ажлын эрхийг шижлүүлсэн байна. Ингэснээр БСШУСЯ-нд 81 ажил нь үлдэж байгаа юм. Одоогоор нийслэлд эрх шилжсэн ажлуудын гүйцэтгэл 55 хувь, орон нутагт 93 хувь, ТӨБЗГ-т шилжүүлсэн ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Харин БСШУСЯ-ны хариуцан хэрэгжүүлж буй ажил 87 хувьтай хэрэгжиж байгаа. БСШУС-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж, орон нутагт эрх шилжүүлсэн ажлуудын явцтай танилцсан. Удахгүй баруун аймгуудад ажиллана. Энэ оны есдүгээр сарын 01-нд есөн цэцэрлэг шинээр ашиглалтад хүлээн авна. Мөн гурван сургуулийн өргөтгөл хүлээж авах юм. Үлдсэн төсөл, хөтөлбөрүүдийг 2019-2020 онд бүрэн хэрэгжүүлж, бүх хүүхдийг сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах зорилтоо биелүүлнэ” хэмээн БСШУС-ын сайд тодотгоод сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Оюутны хөгжлийн зээлийг хэрхэн олгож байна вэ?

 

-Тавдугаар сарын нэгнээс эхлээд бид Хөгжлийн зээлийг оюутнуудад олгоод эхэлсэн. Энэ жил хамгийн олон 12 дугаар анги төгсөгчид буюу 43 мянган хүүхэд төгсч, их, дээд сургуульд орох ЭЕШ-аа өгсөн. Босго оноог өндөрсгөсөн. Сургуулиудын дахин элсэлт наймдугаар сарын нэгнээс эхэлсэн. Өчигдрийн урьдчилсан байдлаар дүн мэдээ авахад их, дээд сургуулиуд шинэ гарсан журмын дагуу элсэлтийн үйл ажиллагаа 75 хувьтай явж байгаа гэсэн. Оюутны хөгжлийн зээлийг 2018 оны төсөвт 75 мянган тэрбум төгрөг тусгасан.

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-05
Hariult:
Chadahgui, ter chini manai MAN gar bolohoor, yu hussenee hiij bolno.
2018-08-02
Зочин:
Tsogtsolmaa said aa MUBIS.g ezentei bolgoochee baritsaand orson hujaagaa soliochee,duraaraa avgai hvvhnii hovoor ajlaa yvuulj bna sh dee
2018-08-01
Hariult:
Chadahgui, ter chini manai MAN gar bolohoor, yu hussenee hiij bolno.