Үндэсний номын санд 10000 баринтаг хандивлав
2018-08-01
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй баринтаггүй, шаардлагад нийцэхгүй, хэт хуучирсан соёлын үнэт өв болсон ном судруудад баринтаг хандивлах  төсөл өнөөдөр албан ёсоор дууслаа. 

 

JCI Капитал ТББ-ын санаачилсан  “Түүхээ хадгалъя”  төслийн хүрээнд Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт буй баринтаглах шаардлагатай, шинэчлэх 35 мянган ном судруудад “Номын баринтаг” хандивлах ажлыг  зохион байгуулсан юм. Энэхүү төсөлд 80 гаруй байгууллага, анги хамт олон, айл өрх, иргэд өөрсдийн санаачлагаар оролцож, 15 мянган  баринтагийг Монголын Үндэсний Номын Санд хүлээлгэн өгсөн байна.

 

Монголын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорол “Монголчуудыг сүүлийн үед оюун санаа нь ядуурч байна, энэ тэрүүгээр их шүүмжлэх болсон. Гэхдээ номын санд ажиллаж байгаа миний хувьд монголчууд ном судраа дээдэлсэн хэвээр байгаа гэж үзэж байгаа. Манай ард иргэд, залуучууд нам гэж салдаг бол ном гээд нэгдэж чадаж байна. Өнөөдөр баринтаггүй, нүцгэн ном гэж байхгүй болсон. Завхан аймгийн  иргэд төслийг маань дэмжиж орон нутагтаа “Өв соёлоо өлгийдье” 8888 баринтаг бүтээх аянг зохион байгуулсан. Нийтдээ 10155 ширхэг баринтагийг цуглуулж чаджээ. Энэ бол ард түмний маань өглөг” хэмээв.

 

Тус арга хэмжээний үеэр арван мянган баринтагийн дээж болгож 108 баринтагийг  хүлээлгэн өгсөн байна. Цаашид JCI Капитал ТББ-ын санаачлагаар хэрэгжиж буй уг төсөл үргэлжлэх бөгөөд Монгол судлалын холбогдолтой англи хэл дээр бичигдсэн 108 ширхэг номыг худалдан авч МҮНС-д хандивлах үйл ажиллагаа давхар хэрэгжих юм.

 

 

 

 

 

 

 

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин
August:
Nomiig unshih argagui bolgood ingeed orshuulaad baih yamar heregtei yum... Uunii orond digital bolgood olond hurteel bolgoh heregtei.
2018-08-01