Үер ус Монголын аюул болоод байна
2018-08-01

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тэр дунд нийслэлийн Онцгой комиссыг мэдээллийг сонсч, үер усны аюулын талаар хэлэлцлээ.

 

 

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын дарга болон Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу ажиллажээ.  Үерийн эрсдэлтэй газар суурьшсан газар эзэмших зөвшөөрөлтэй 1697, зөвшөөрөлгүй 1071 нийт 2768 айл өрх буюу 13 хуулийн этгээдийн тоог гарган яаралтай нүүх тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн байна. Үүнд: Баянгол дүүрэг-9, Баянзүрх дүүрэг-55, Сонгинохайрхан дүүрэг-300, Сүхбаатар дүүрэг-131, Хан-Уул дүүрэг-94, Чингэлтэй дүүрэг-3 нийт 592 айл өрхөд хүргүүлж Баянзүрх дүүрэг-5 айл өрх хуулийн этгээдийг албадан нүүлгэжээ. Мөн борооны ус зайлуулах даланг нэмэгдүүлэх сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 21 хорооны-1.8км, Сүхбаатар дүүргийн 18 хорооны-1,4км, Чингэлтэй дүүргийн 7-16-р хорооны даланг цэвэрлэх Хан-Уул дүүргийн 14-16-р хорооны сэтэрсэн даланг сэргээн засах зэрэг ажлуудыг мэргэжлийн байгуулагуудтай хамтран хийсэн байна.

 

Хуралдааны  үеэр Монгол Улсад одоогоор үер ус аюул болоод буйг тэмдэглэж байв. Тиймээс цаашид үер усны үед ажиллахад онцгой байдлын байгууллагын албан хаагчдад техник хэрэгсэл шаардлагатай байгаа аж. Тухайлбал

Үерийн усны дунд оврын насос-1ш

Ус соруулах бага оврын насос-6ш

Цахилгаанаас хамгаалах усны хувцас-50ш

Мөрөвчтэй усны гутал-200ш

Цахилгаан гүйдлээс хамгаалах бээлий-200ш

Бохир ус,лаг соруулах зориулалттай машин-1ш хэрэгтэй байна.

 

Ч. Нандинцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Юунаас айхав дээ:
АСК,Сумьяабазар гээд хол ойрдоо ачтан 2 хүү байгаа тул юунаас айхав дээ Бодвол хаа холын Японы төлөө тэгж зүтгэж байгаа юм чинь элэг нэг бас эх орноо зүрхнээсээ хайрлан хамгаалах нь тодорхой
2018-08-02
zochin:
suvag shuuduu uhuulaaceee nargiad baigaa munguuru
2018-08-02
ДАНШИГ ЭНЭ ТЭР ГЭЖ СОЛИОРЧ ХИЙ МӨНГӨ ЦАЦСАНААС ТЭР МӨНГӨӨ ҮҮНДЭЭ ЗАР.
2018-08-01
БҮҮ ДОНГОД:
ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГ ГАРГААД ЭНЭ АЖИЛГҮЙ ЗАЛУУЧУУДААР НААД ДАЛАН ЮМАА ЦЭВЭРЛҮҮЛЖ СЭЛБЭЖ БАРЬЖ ЗАСУУЛААЧ. БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ, ГАРАА ӨРГӨСӨН БАЙДАЛ, ЭНЭ УХНУУД ЕР НЬ ЮУГАА МЭДЭЖ ШИЙДДЭГ ЮМ, ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ҮЗЭЖ ХАРАН ОЛНЫ ХҮЧЭЭР ДАВАХААС БИШ ЭНЭ МАН-ЫН МАЛНУУДЫН АРГА БАРИЛААР ҮЕРЭЭС АНГИЖИРНА ГЭЖ БАЙХГҮЙ, БӨӨНӨӨРӨӨ Л УРСАЖ ҮХНЭ. ЯАЖ МӨНГӨ ИДЭХ ҮҮ ГЭСЭН ЦАРАЙТАЙ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН МИ-ГИЙН БҮЛГИЙН 2-3-Р ХООЛНЫХОН Л БАЙНА.
2018-08-01
Далан сувгийгхалтуурдах, түр аргалах шийдвэр байж болохгүй
2018-08-01