"Туркийн иргэний асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа"
2018-08-02

 

Туркийн иргэнийг хулгайлахыг завдсан асуудал өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газар Туркийн ЭСЯ-нд нот бичиг илгээж, хариу нэхсэн байна. Туркийн ЭСЯ дээрх үйл ажиллагааг явуулаагүй гэдгээ хариу мэдэгдсэн бол уг асуудлаар манай хуулийн байгууллага шалгаж эхэлжээ.

 

Дээрх асуудалд ГХЯ ямар байр суурьтай байгаа талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатараас тодруулахад “Туркийн иргэнийг  хулгайлахыг завдсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тиймээс бид байр сууриа илэрхийлэх боломжгүй” хэмээсэн юм.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Эзэнгүй улсаа гэж.Хуулийн байгууллага нь хамссан уу? Тэр иргэнд Монголоос өгөх баталгаа алга тул өөр найдвартай газар явсан дэр байх даа. Хэцүү юм. Sorry.
2018-08-02