Фань Бинбинийг фэнүүд нь эрэн хайж байна
2018-08-02

Хятадын нэрт жүжигчин Фань Бинбинд фэнүүд нь санаа зовж эхэлжээ. Учир нь жүжигчин бүсгүй өнгөрсөн сарын 1-нд  Бээжин хот дахь нэгэн хүүхдийн эмнэлгийн нээлтэд оролцсоноос хойш олны өмнө гараагүй гэнэ.

 

 

Тэрбээр мөн сарын хугацаанд фэйсбүүк, твиттер, инстаграм болон вейбо сүлжээндээ ганц ч шинэ зураг мэдээлэл оруулаагүй нь фэнүүдийнх нь санааг зовооход хүрчээ.

 

Фань Бинбин дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг бөгөөд саяхан тэрбээр орлогоо нуудаг гэх дуулианд нэр холбогдсон юм.

 

Фэнүүд нь “Та хаана байна аа”, “Өвдчихсөн юм уу” гэх мэтээр шүтээнтэйгээ холбоо тогтоохоор шаргуу ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин