Манай гаригийн хамгийн ХӨӨРХӨН ОХИН
2018-08-02

Жаре Ижалана гэх Нигер охин манай гаригийн хамгийн хөөрхөн охиноор тодорсон талаар “www.thesun.co.uk” сайт мэдээллээ.  Тэрбээр дөнгөж таван настай ч ер бусын үзэсгэлэнтэй юм.

 

 

Дэлхийн шилдэг модель, загвар өмсөгчтэй хамтран ажилласан гэрэл зурагчин Мофе Бамуеива охины зургийг авч, инстаграм хуудастаа байршуулсан байна.

 

Зурагчин “Түүний бүх зүйл яг л урлагийн бүтээл шиг. Тэр яг л сахиусан тэнгэр шиг харагдаж байна” гэж бичжээ.

 

 

Мөн Жарегийн төрсөн эгч долоон настай Жоми, арван настай Жоба нарын зургийг авчээ. Тэд ч мөн дүүгээсээ дутахааргүй үзэсгэлэнтэй аж.

 

2010 онд зургаан настай Тхалэйн Блондеау гэх Франц охин дэлхийн хамгийн охиноор тодорч байв. Тэрбээр өдгөө 14 настай бөгөөд загвар өмсөгчөөр ажиллаж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин