Банкууд цахим халдлагад өртөж, хэрэглэгчдийнхээ мэдээллийг АЛДЖЭЭ
2018-08-03

Тайландын томоохон хоёр банк цахим халдлагад өртсөн тухайгаа албан ёсоор зарласан талаар “www.chinadaily.com.cn” сайт уламжлав.

 

 

Цахим халдлагын үеэр 120 мянга гаруй хэрэглэгчийн мэдээлэл хулгайд алдагдсан гэдгийг “The Bank of Thailand” болон “Krung Thai Bank” хүлээн зөвшөөрч, хэрэглэгчдээсээ хүлцэл өчжээ.

 

Тайландын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан уг цахим халдлагыг мөрдөж эхэлжээ.

 

Хакерууд өнгөрсөн амралтын өдөр тохиосон Буддын шашинтнуудын мацаг барих өдрийг тохиолдуулан халдлага үйлдсэн аж. Банкуудад сэжигтэй гүйлгээ хийсэн гэх баримт нотолгоо олдоогүй байна.

 

“Халдлага үйлдсэн хакерууд сүүлийн үеийн технологийн ашиглан кибер халдлага үйлдэж, 20 мянган хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж аваад байна” хэмээн “Krung Thai Bank”-ийн ерөнхийлөгч Паёнг Сринавич хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин