Афганистанд гадаадын иргэдийг хулгайлж, амийг нь хөнөөжээ
2018-08-03

Афганистаны нийслэл Кабул хотноо Малайз, Энэтхэг, Македони улсын гурван иргэн амиа алдсан “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэд Францын түргэн хоолны “Sodexo” компанид ажилладаг бөгөөд Кабул хотын нисэх буудлаас гарч явахдаа хулгайлагдсан байна.

 

Цагдаагийнхан гадаадын иргэдийг эрэн хайсан боловч Кабул хотын Муссаши дүүргээс цогцоснуудыг олжээ. Албаныхан “Энэ бол санаатай террорист халдлага. Энэхүү жигшүүртэй хэргийн хэн байгааг удахгүй тогтоох болно” гэв.

 

Уг мэдээллийн дараахан “Sodexo” компани албан ёсны цахим хуудастаа “Үнэхээр цочирдож, харамсч байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин