Жаргалант сумын ЗДТГ-ын ажилчид 10 хүний амь аварчээ
2018-08-03

 

Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутгаар  урсах “Байдраг” голд энэ сарын 1-нд тус аймгийн Хүрээмарал сумын 10 иргэн  автомашинтайгаа живжээ. Уг мэдээллийг авсан даруйдаа Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг  Орлогч дарга Н.Ганжаргал, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гансүх, санхүүгийн албаны мэргэжилтэн Н.Эрдэнэ-Очир, нягтлан бодогч Д.Баттөр нарын ажилтнуудынхаа хамт аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж, тэдгээр 10 хүний  амийг аварсан байна.

 

Тус суманд онцгой байдлын штабын мэргэжлийн анги гэсэн 60 хүний бүрэлдэхүүнтэй баг байдаг ч, ямарваа гамшиг, осол нүүрлэсэн үед аврах ажиллагааг зохион байгуулах зориулалтын техник хэрэгсэл байдаггүй аж. Гэсэн ч, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд өөрсдөө живэх  аюул эрсдэлийг ч үл хайхарч, иргэдийн амийг аварч чаджээ.

Shuud.mn
Сонин хачин
Сүүлийн өгүүлбэрийг ойлгосонгүй
2018-08-04
Эд нар Төрийн албан хаагч мөн байна.
2018-08-04
bayarlaj bn:
Mundag bn! Baharhaj bn ta bugdeer! Ajil amidraliin ulam ih amjilt!
2018-08-03
Onts sain
2018-08-03