Үсээ засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2018-08-05

Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 05. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 23. Адъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр.


 Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. 02:19 цагт сар тал болно. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

 

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин