Альпийн нуруунд онгоц осолдож, 20 хүн амиа алджээ
2018-08-06

Швейцарийн Альпийн нуруунд нисэх онгоц осолдсон талаар “www.ohamsgist.com” сайт мэдээллээ.

 

 

Дэлхийн II дайны үеийн агаарын “Junkers Ju 52” онгоцоор аялж явсан 17 зорчигч болон багийн гурван гишүүн амиа алдсан байна.

 

“Онгоц Альпийн Пиз Сегнас уулын бэлд осолдсон. Ослоос хэн ч амьд гараагүй. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Ослын шалтгааныг тогтооход удаан хугацаа шаардлагатай” хэмээн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Антина Сент мэдэгдлээ.

 

Уг ослоор Австрийн хос хүүгийнхээ хамтаар амиа алдсан гэнэ. “Өнгөрөгч долоодугаар сард онгоц бүрэн засвар үйлчилгээнд орсон. Техникийн догогдол боломжгүй” хэмээн албаныхан мэдэгдэв.

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд ослын газар ажиллаж буй аврагчид онгоцны хар хайрцагны бичлэгийг олохоор ажиллаж буй аж.

 

“Junkers Ju 52” онгоцыг 1931 онд Германд үйлдвэрлэсэн бөгөөд 1930-1940 оны хооронд байлдааны зориулалтаар ашиглаж байв. Мөн 1990 оноос хойш уг онгоцыг “Ju-Air” гэх Швейцарийн авиа компани эзэмших болж, аялал жуучлалын зориулалтаар ажиглаж иржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Pee ambasin ueiin ongots bsan bn shdee
2018-08-06