Азийн хөгжлийн банкны нэрийг барьж залилан хийжээ
2018-08-06

Азийн хөгжлийн банкны зүгээс тус банкны нэрийг барин иргэдээс хууль бусаар мөнгө хөрөнгө завшихыг оролдож буй залилангийн үйлдлээс болгоомжлохыг иргэдэд сануулж мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд:

 

 

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Авлигын эсрэг, шударга байдлыг дэмжих албаны зүгээс тус банкны нэрийг барин иргэдээс хууль бусаар мөнгө хөрөнгө завшихыг оролдож буй залилангийн үйлдлээс болгоомжлохыг иргэдэд сануулж байна.

 

АХБ-д ажилладаг хэмээн, аль эсхүл АХБ-ны албан ёсны хаягийг ашиглан зээл болон бусад зүйлсийг амлан хүмүүсээс мөнгө залилан авч буй этгээдүүдийн талаарх мэдээллийг АХБ хүлээн авсан бөгөөд уг хэргийг одоо мөрдөн шалгаж байна. Иргэдийг дансны болон хувийн мэдээллээ сэжигтэй байгууллага, хувь хүмүүст биеэр болон цахимаар өгөхгүй байхыг АХБ-наас сануулж байна. Залилан мэхлэлтэд өртсөн эсвэл өртөх магадлалтай аливаа сэжиг төрсөн бол дотоодын хууль сахиулах байгууллагуудад цаг алдалгүй хандахыг зөвлөж байна.

 

Хөгжлийг дэмжигч байгууллага болох АХБ нь иргэд олон нийтээс хөрөнгө мөнгө хэзээ ч нэхэмжилдэггүй учир хэлцлийн төлбөр хураамж, зохицуулалтын төлбөр, гадаад төлбөр тооцооны шимтгэл гэх мэт аливаа нэхэмжлэл байх үндэслэлгүй юм. Түүнчлэн, АХБ тус байгууллагад ажиллахыг хүссэн хүмүүсээс хувийн болон банкны мэдээллийг авдаггүй болно. Үүний зэрэгцээ, тус байгууллага нь албан ёсны харилцаандаа “@adb.org.” домэйнаас өөр домэйныг хэзээ ч ашигладаггүй гэдгийг анхаарна уу.

 

АХБ-ыг оролцуулсан залилан, авлига хээл хахууль үйлдэж болзошгүй хувь хүмүүс, хуулийн этгээдүүдийн талаар АХБ-ны Авлигын эсрэг, шударга байдлыг дэмжих албаны http://integrity@adb.org имэйл хаягаар мэдэгдэнэ үү.

 

Мөн www.adb.org/countries/main болон www.adb.org/news/features/beware-business-scams-using-adb-s-name зэрэг линкүүдэд заасан хаягаар АХБ-тай утсаар шууд холбогдон тус банкны дэмжлэгтэй төсөл хөтөлбөр, төлөөлөгчийн газруудын талаарх үнэн бодитой мэдээллийг авах боломжтой.

 

АХБ-ны нэрийг ашиглан зээл болон бусад зүйлсийг амлан хүмүүсээс мөнгө залилан авч буй этгээдүүдийн талаарх хэргийг одоо мөрдөн шалгаж байгаа юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зол:
Хүрэлсүх ич энхболд ЫН талд гараад ОЮУНЭРДЭНЭ гишүүнийг эвлэр гэж яааж хэлж чадаж бна шаариг дутуу хүрэлсүх пиздаа
2018-08-08
Иргэн:
ЯМАР ИЧИХ НҮҮРГҮЙ ШИР БОЛСОН НАЙМААЧИД БЭ? ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙНЭ АЛБАН ТУШААЛ ГАЗРЫН НАЙМААГААР ГАРШСАН МАН АРД ТҮМНЭЭС ИЧЭЭЧЭЭ ЭНХБОЛД ОО ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ НАМААСАА ХӨӨХ ЁСТОЙ БАЯРЫГ ШОРОНД ХИЙ МАШ НОЦТОЙ УРВАГЧ ХУЛГАЙЧ ТЭГЭЭД САНАЛАА АВ ! АРД ТҮМЭН МАНД ЛАВ САНАЛ ӨГНӨ Л ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН
2018-08-06