Н.Түвшинбаяр нарыг ҮБХ-ны гишүүнээр батламжлав
2018-08-06

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ дахь АН-ын ҮБХ-ны хурал үдээс хойш үргэлжлэн хуралдаж байна. Тус намын ҮБХ-ны IV хурлыг нээж  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үг хэллээ. Хуралдаанд ҮБХ-ны гишүүдээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцож байгаа юм. 


Өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг танилцуулах, УИХ болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын төсөл зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс үдээс өмнөх хуралдаанаар Сонгон шалгаруулах хорооны тухай журмын төсөл зэрэг хэд, хэдэн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
Үүний зэрэгцээ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд УИХ-ын 42 дугаар тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуульд оролцохыг дэмжив. 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр байгаа тул өөрчлөлт оруулахгүй СЕХ-нд хүргүүлэхийг С.Эрдэнэ энэ үеэр онцоллоо. 


Үдээс өмнөх хуралдааны үеэр Н.Түвшинбаяр, А.Бакей, А.Ундраа, П.Батчимэг нарын нийт 10 хүний ҮБХ-ны гишүүний бүрэн эрхийг батламжлан, Ардчилсан намын үнэмлэх гардуулав.

 

Үдээс хойшхи хуралдаанаар  “Монголоо сонсъё” үндэсний аяныг дүгнэж, тайлагнах зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэнэ.

Shuud.mn
Сонин хачин
!!!!!:
namiin ner hundiig oligtoihon awch yawj chadahgui bas l tanil tal tohoi tatsan negniig bitgii shahaad baizgaa !!
2018-08-07
Tuvshinbayar avarga boli l doo. Be yourself.
2018-08-07
зочин:
Бөх нь бөхөө барилдаад, улс төрч нь улс төрийн ажлаа сайн хийгээд, урлаийнхан урлагаа хөгжүүлээд, инженерүүд нь ажлаа сайн хийгээд явбал энэ улс хөгжинө.
2018-08-07
zochin:
boliochee ichdeggyi yum uu ?
2018-08-06
Tuvshinbayar avarga boli l doo. Be yourself.
Одоо энэ бөхчүүдийг улс төрд оруулдагаа болимоор юмаа. АН бас л буруу замаараа яваад л байх юм даа
2018-08-06