Таван нам сонгуульд оролцохоо мэдэгджээ
2018-08-07

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлэв.

 

 

Улс төрийн намууд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явагдах Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухайгаа Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжилж байна.


Өчигдрийн байдлаар Монгол Ардын Хувьсгалт Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Ардчилсан Нам, Дэлхийн Монголчууд Нам, Үнэн ба Зөв Намууд Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэв.

 

Нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм. Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Shuud.mn
Сонин хачин
Nam bus irgen:
Hudulmuriin undesnii nam esvel Delhiin Mongolchuud nam esvel Unen ba zuv namin ali negiig demjeerei songogchidoo. 28-n jil tur eeljilj barisan MAH AH MAXH-iin oftshaar avilgalchid hulgaichdaas eh ornoo tseverleh tsag alin galavin bolson.
2018-08-07