“Винни Пух” хүүхэлдэйн киног Хятадад гаргахыг хоригложээ
2018-08-07

“Дисней” компанийн ээлжилт бүтээл “Винни Пух” хүүхэлдэйн кино Хятадад нээлтээ хийх боломжгүй болсон талаар тус компанийнхан мэдэгдлээ. Албаныхан “Тэдний шийдвэрт ямар ч үндэслэл алга. Энэ баавгай хүүхдүүдэд их таалагддаг” гэж мэдэгджээ.

 

 

БНХАУ-ын удирдлагууд уг бүтээлийг эх орондоо гаргахыг хориглосон байна.

 

Бээжингийн эрх баригчид өнгөрсөн оноос Винни Пухыг хориглож, зураг болон мэдээллийг нь нийгмийн сүлжээнд нийтлэхийг хатуу хориглож, хяналт тавих болжээ. 

 

Учир нь олон нийт БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпинийг Винни Пухтай адилтгадаг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Shal teneg ii.....
2018-08-08