Хэнтийн сонгуулийн өрсөлдөгчид ба дэмжигчид
2018-08-07

 

Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ улс төрийн хүчнүүд  СЕХ-нд хүргүүлж байна. Хуулиараа энэ сарын 8-нөөс өмнө буюу өнөөдрийн дотор СЕХ улс төрийн хүчнүүдийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтийг авна.  УИХ-ын нөхөн сонгуульд парламентад суудалтай АН, МАН, МАХН гэсэн гурван хүчин оролцох шийдвэрээ гаргаад байгаа. Үүнээс гадна парламентад суудалгүй намууд ч оролцохоо илэрхийлсэн байна. Тухайлбал, өчигдрийн байдлаар Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Үнэн ба зөв намууд хуулийн дагуу сонгуульд оролцох шийдвэрээ гарган, бичиг баримтаа бүрдүүлж, СЕХ-нд хүргүүлсэн байна. Эндээс харахад Хэнтий аймгийн нөхөн сонгууль сонгогчид нэрийг ч үл мэдэх зарим намуудыг “ичээнээс нь гаргаж байгаа” бололтой.

 

СЕХ улс төрийн намуудын сонгуульд оролцох хүсэлтийг авсны дараагаар энэ сарын 12-ны дотор ирүүлсэн бичиг баримттай танилцан, хуулийн зөрчилгүй  улс төрийн хүчнүүдийг бүртгэж дуусах юм.   УИХ-ын нөхөн сонгуульд оролцох бүртгэлээ авсан улс төрийн намууд  ирэх есдүгээр сарын 04-ний дотор нэр дэвшигчээ тодруулна.

 

Хэдийгээр нэр дэвшүүлэх хуулийн хугацаа сар орчмын дараа өрнөх нь  улс төрийн намууд нөхөн сонгуульд өрсөлдүүлэх хүнээ судлаад, танадаад эхэлсэн.

 

МАН Хэнтийн сонгуульд У.Хүрэлсүхийг илгээх  үү

 

Эрх баригч хүчний тухайд энэ удаагийн нөхөн сонгуульд хэд хэдэн хүнийг судалж байгаа гэдгээ тус МАН-ын Ерөнхий нарийн бичгийн Д.Амарбаясгаланд мэдээлсэн. МАН-аас өмнө нь Хэнтийн тойрогт  МАН-ын дарга У.Хүрэлсүх,  тус аймгийн Н.Ганбямба нар удаа дараа сонгогдож байсан. Тиймээс ч олон нийт  энэ хоёр эрхмийг нэр дэвших магадлалтай гэж харж байгаа. Гэхдээ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ дахин дахин бататган хэлж байгаа.

 

Ер нь УИХ-ын сонгууль аймгийн Засаг дарга нарт харшилтай байдаг. Хэдийгээр  ажлаа сайн хийж, үүрэг, хариуцлагаа сайн гүйцэтгэж, Засгийн газраас Тэргүүний аймгаар өргөмжлөгдтөл ажилласан ч аймгийн Засаг дарга ард иргэдийнхээ масст нэр муутай байдгийг УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөн “унасан” Засаг нарын жишээ харуулна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, 2016 оны УИХ-ын сонгуулиар Сүхбаатарыг сүүлийн арван жилд  тэргүүний жишиг аймаг болтол нь хөгжүүлсэн хэмээн аймагтаа төдийгүй улсад магтуулдаг  Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь УИХ-ын гишүүн Ч.Улаанд өвдөг шороодсон” гэхчлэн жишээ дурвал олон бий.  Тиймээс ч Засаг дарга Н.Ганбямба “өөрийгөө мэдээд”, өрөөлийн судалгаагаар ч нэр дэвшүүлэх боломжгүйг нам нь гадарласан байх.  Харин МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж мэдэгдээгүй гэдгийг генсек Д.Амарбаясгалан тодотгосон. Магадгүй судалгаа тандалтаар намын даргаас өөр боломжит хувилбар гарч ирээгүй ч байж болох. Тэгээд ч намын даргын сонгогдож байсан  тойрог. Дан дээлтэй намын даргад парламентад суух боломж гарч ирж байгаа. Нам нь дотроо хагаралтай энэ үед нөхөн сонгуульд өрсөлдөн өөрийгөө илэрхийлэх бас нэгэн боломж. Нөгөөтэйгүүр өөрийнхөө тойрогт “өөрөө өрсөлдөн ялалт байгуул” гэх хатгаас ч явж байгаа байх. Ямартай ч эрх баригч хүчнээс нэр дэвших хамгийн магадлал өндөртэй, цаг үеийн шаардлага нь МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө юм.

 

АН хүчтэй өрсөлдөгчийн эрэлд

 

Харин сөрөг хүчин АН-ын тухайд одоогоор нэр дэвшигчийн таамаглал тодорхойгүй байна.Сөрөг хүчин заавал нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхдээ заавал “Хэнтийгээр овоглосон нэгэн” гэсэн шаардлага тавиагүй нь мэдээж. Уг нь АН нэр дэвшигчийн сонголтоо зөв хийвэл энэ удаад ялалт байгуулах боломж байгаа. Учир нь нөхөн сонгууль явагдах 42 дугаар тойрогт өмнө нь МАН-аас сонгогдсон эрхэм сонгогчдын итгэлийг даагаагүй, чөлөөлөгдсөн. Нөхөн сонгууль болох сургаар АН-аас хэд хэдэн хүний хувилбар яригдаж байсан ч эдүгээ намжсан.  АН дотроо мөн л олон фракц, бүлэглэлтэй. Гэхдээ энэ удаад намын дарга өөрийн фракц бүлэглэл гэж өмчлөхгүйгээр боломжилт хувилбарыг хайж байгаа сурагтай. Тэр дундаа Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс ч нэр дэвшүүлэх талтай гэж ажиглагчид үзэж байгаа. Хэдийгээр сөрөг хүчин парламентад нэг суудал нэмсэнээр асуудал шийдэхэд хүчтэй нөлөөлөхгүй, эрх баригчдын эсрэг хүчтэй өрсөлдөгчийн эрэлд гарчээ.

 

Н.Энхбаярт байгаа нэр дэвшигчийн эрх

 

Парламентад гуравдагч хүчнийг төлөөлж байгаа МАХН-ын нөхөн сонгуулийн сургаар “магнай тэнийж байгаа” нам. Учир нь энэ удаагийн нөхөн сонгуульд эрх баригч, сөрөг хүчний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь МАХН гэсэн бор шувуу нисч байгаа.  МАХН-д нөхөн сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө  хэдийнэ өвөртөлсөн. Тэд Монгол Улсын шинэ дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулан энэ оны эхээр олон нийтээр хэлэлцүүлээд эхэлсэн. Дээр нь намын дарга Н.Энхбаярын сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн нь хамгийн том амжилт болоод байгаа. Тиймээс ч МАХН-аас энэ удаагийн сонгуульд намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр уу, дэд дарга С.Ганбаатар уу гэдэг хувилбар яригдаж байна. Хэн нь нэр дэвшиж өрсөлдөх талаар шийдвэрээ Н.Энхбаяр дарга намын хурлаараа мэдэгдэх байх.

 

 

Бусад улс төрийн хүчнүүдийн тухайд нөхөн сонгуульд оролцож,  өрсөлдөх ч аль нэг намыг дэмжих магадлалтай Тухайлбал, ИЗНН, МҮАН, МНН энэ онд МАХН-тай хамтарч ажиллах гэрээ байгуулж, Шинэ дээд Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг хамтдаа хийж яваа.  Тиймээс нөхөн сонгуулиар дээрх гурван нам нөхөн сонгуулиар МАХН-ыг дэмжиж оролцохоо илэрхийж магадгүй. Мөн сонгогчдын тухайд нэрийг нь ч үл мэдэх бус улс төрийн хүчнүүд ирэх 2020 оны сонгуулийн “халаалт хийж”, намаа сурталчилах боломж гарч ирж байгааг үгүйсгэх аргагүй.

 

Ийнхүү Хэнтий аймгийн УИХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны тоолуур гүйж, намууд намрын марафондоо бэлтгэж байна.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Эргүү орк
2018-08-08
Эргүү орк шашан төр тусдаа гэж хууль мэдэхгүй малан толгой вэ
2018-08-08
зочин:
Бие дааж Ханчин Гэгээнтэн сонгуульд орвол нэвт гарна даа Хэнтиигээс торсон том гэгээнтэн УИХ д шашины ондор мэдлэг соел боловсролтой хун хэрэгтэй шуу
2018-08-07
Эргүү орк
Эргүү орк шашан төр тусдаа гэж хууль мэдэхгүй малан толгой вэ
Хэнтийнхэн тийм олигтой нэр дэвшигч бдгүймүү хүнээ буруу сонгоод бдгиймуу лав их хуралд бдг хэд нь бүгд эргүү бөгс бөөр бандааштай орооцолдсон оюунэрдэнэ гантулга нь гэж хүүхэмсэг явдалтай, хүрэлсүх арвин нь хэл ам нь билүүдсэн хутгуушнууд. Энхбаяр л гарч ирэх хэрэгтэй бндаа энэ эвгүй үед
2018-08-07
Энхбаяр төрд бсн үед монгол олон улсад ч тэр, хөгжиж ч эхэлж бсн эдийн засгаараа ч тэр сэхэл авч бсын шүү. Хүзүүгүй эбэ 8 жил энэ хүнийг дарж хэн ч биш болгоод эцэст нь монгол эбэ болон АН ын дуракуудаас болж баларсан энэ олон жил. МАН ялалт байгуулаагүй бол монгол өдийд хятадын харьяалалд очсон бх бсаан. Одоо энхбаярыг гаргаж ирэх цаг болсон дэмжээд өг. Энэ женко бас бүткү шүү бас хошгоруулалтанд нь оров нөхдөө!!!
2018-08-07
Nam bus irgen:
Setgegdel yagaad ustgaad bainaa.
2018-08-07
Zochin:
Buh namiin gishuud ard irged Enhbayariig demjij gargaj irehgui bol mongol uls suirlee
2018-08-07