Леона Левас СҮЙ ТАВЬЖЭЭ
2018-08-07

“X Factor” шоуны 2006 оны ялагч, дуучин Леона Левас сүй тавьсан тухай “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр найман жилийн турш үерхсэн, найз залуу Деннис Жаучтай гэрлэхээр болсон байна.

 

Дуучин бүсгүй инстаграмдаа “Би сүй тавьсан. Сүйт бүсгүй болохыг хичнээн жил хүссэнээ сайн мэдэхгүй байна. Би үнэхээр баяртай байна. Надад хайраа илгээж буй фэнүүддээ маш их баярлалаа” хэмээн бичжээ.

 

Хос 2010 онд аялан тоглолтын үеэр танилцаж, удалгүй болзох болсон юм. Деннис бүжигчин мэргэжилтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин