Засгийн газар хуралдаж байна
2018-08-08

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Энэ өдрийн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэх юм байна. Одоогоор гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, 2018-2024 онд хилийн чанадад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар байгуулах асуудлын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулж, Засгийн газар дэмжсэн байна. Ирэх жилүүдэд Моксва, Тяньжин, Сөүл, Брюссель зэрэг хотод Монголын худалдааны төлөөлөгчийн газар ажиллана гэдгийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин