ААВДАА очоорой
2018-08-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр “Аавуудын өдөр”. Жилийн 365 хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Эх үрсийн баяр гээд бүсгүйчүүдэд баярлах өдөр олон. Харин “Аавуудын” гэх тодотголтой ганц  өдөр нь магадгүй өнөөдөр байх.

 

Энэ өдрийг Монголын эрэгтэйчүүдийн холбооноос 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Аавуудын баярыг дэлхийн 17 улс тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс 18 дахь нь болж байжээ. Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан аж. Харин жил бүрийн тавдугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг.

 

Манай улсын 1562.4 мянга нь эрчүүд. Эрэгтэйчүүдийн 65 хувь нь хотод, 35 хувь нь хөдөө орон нутагт аж төрж байна. Эрэгтэйчүүд дунджаар 66 насалдаг бол дунджаар 26 насандаа гэрлэдэг ажээ.

 

Тэдний 15 хувь нь дээд боловсролтой бол 652.7 мянга нь ажилтай,   46 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог байна. Монгол эрчүүд дунджаар 1148.7 мянган төгрөгийн орлоготой. Мөн эрчүүдийн 1.3 хувь нь өрх толгойлон амьдарч байна.

 

Аавуудын өдрөөр дэлгүүрийн лангуунд худалдаагдаж буй тансаг цэцэгсийн борлуулалт нэмэгдэхгүй. Бас чихэр шоколадны гүйлгээ ч ээжүүдийн баярынх шиг огцом өсөхгүй нь мэдээж. Гэвч "Очсонгүй гээд аав ямар гомдох биш" гэлгүй гүдс шулуухан зангаар гүндүүгүй инээвхийлээд “Хүү ирнэ биз” хэмээн хүлээж суугаа аавдаа өнөөдөр нэг очоод ирээрэй.

 

Өнөөдөр энгийн мөртлөө эгэлгүй, хүнээрээ мөнөөрөө, сэтгэлээрээ амьдарч яваа аавууддаа хүндэтгэл үзүүлэх өдөр.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
gomdmoor tooj bga eejuud busguichuud neg ch alga
2018-08-08
g:
ovooshdee gej gehdee erchuud mine bitgii l uugaarai
2018-08-08