АНУ, Хятадын 297 төрлийн бараанд 25 хувийн татвар ноогдуулна
2018-08-08

АНУ, БНХАУ-ын дунд үүссэн худалдааны дайн хяналтаас гарлаа. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-аас импортлож буй 16 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулж буйгаа албан ёсоор зарласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг жагсаалтад нийт 297 бүтээгдэхүүн багтсан байна.

 

Вашингтон энэ сарын 23-наас эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулахаар болсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав. Трампын уг шийдвэр хоёр улсын дунд ХУРЦАДМАЛ байдал үүсгэх нь нэгэнт тодорхой болгосон талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээллээ.

 

АНУ-ын Засаг захиргаа өнгөрсөн сард Хятадаас импортолж буй 34 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулсан юм.  

 

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин саяхан “Бид зүгээр суухгүй. Бид ижилхэн хориг тавьж, хариуг нь барих болно” хэмээн сануулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин