Герман улсын иргэнийг “Хангарди” одонгоор шагналаа
2018-08-08

Монгол Герман улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Холбооны Бүгд найрамдах Герман улсын иргэн Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазег нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгч баяр хүргэлээ.

 

 

ХБНГУ-ын Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе “Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ялангуяа Баянгол дүүрэгтэй хамтарч олон ажил хийж хэрэгжүүлсэн. Цаашид бидэнд хийх ажил их байна. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд Агропаркаар өргөн бүрэлдэхүүнтэй очиж зочиллоо. Тус паркад ажиллах хүмүүсийг сургах, тоног төхөөрөмжөөр хангах, тус паркын жижиг музейг тохижуулах ажлыг бүрэн хийнэ гэдгээ амлаж байна” гэлээ. Холбооны Бүгд найрамдах Герман улсын Бранденбург мужийн Шонофелд дүүрэг нийслэлийн Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоож олон ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсээр иржээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
brandenburg gen muh baihgui dyyreg
2019-12-29
yag Mongol hun shig yaridag mundag gar
2018-08-08
ЗБ:
монголооор сайн ярьдаг. Монголчуудад элэгтэй хүн дээ
2018-08-08
Зочин:
Юу хийсэн юм вэ, Баянгол дүүргийн иргэн байна бид хогтойгоо л байна дүүргийн дарга сайн ажил хийх гүй зөв PR аар ажиллаад байна
2018-08-08