Алдрын гудамж дахь Трампын одыг ЗАЙЛУУЛНА
2018-08-08

АНУ-ын Нью Йорк хотноо байрлах алдрын гудамжинд байрлах тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампийн “Алдарын од” халдлагад өртөөд хэд ч хоноогүй байхад дахин таагүй мэдээ хэвлэлээр цацагдлаа.

 

 

Трампын од байнга халдлагад өртөж, бусад алдартны одуудад АЮУЛ учруулж буйтай холбогдуулан Уэст Холливууд хотын удирдлагууд хуралдсан талаар “www.vox.com” сайт мэдээлэв.

 

Ерөнхийлөгчийн одыг алдрын гудамжнаас бүр мөсөн явуулах асуудлаар санал хураахад гишүүдийн 100 хувийн саналаар Трампын одыг нүүлгэхээр болсон байна.

 

 

Тус зөвлөл албан ёсны цахим хуудастаа “Урьд өмнө нь ийм зүйл болж байсангүй. Трамп эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй ёс бус харьцаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг зэргийг харгалзан үзэж бид түүний одыг явуулахаар боллоо” хэмээн бичжээ.

 

Гэхдээ одыг бүр мөсөн нүүлгэн шилжүүлэхийн тулд дээрх шийдвэрийг Гүйцэтгэх хорооны хуралд оруулах гэнэ.

 

 

“Ертөнцийн мисс” тэмцээнийг санаачилж, ивээн тэтгэгчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн учир Трампын одыг 11 жилийн өмнө алдрын гудамжинд байршуулсан түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин