Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
2018-08-08

 

Засгийн газраас олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсгасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, ОХУ-ын Пермь хотод болдог олон улсын сонгодог бүжгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн бүжигчин Р.Булган, Бүгд Найрамдах Чех Улсад зохиодог Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим, бүжгийн коллежийн сурагч Э.Хануй, Э.Эмүжин нарт мөнгөн шагнал олгохоор болов. 

Shuud.mn
Сонин хачин