Үндэсний аврах бригадын баг тамирчид аваргаллаа
2018-08-09

Шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нислэг буултын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

 

 

Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шүхрийн спортын нийгэмлэг, Зэвсэгт хүчний 084-р анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын нийт 28 тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна.

 

 

Тэмцээний хувийн цэгт онох дасгалд гуравдугаар байранд Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч В.Тэлмэн, хоёрдугаар байранд тус бригадын шүхэрчин аврагч, ахлах ахлагч М.Бэлгүтэй, нэгдүгээр байранд мөн тус бригадын шүхэрчин аврагч, шүхрийн спортын мастер О.Батзолбоо нар шалгарчээ.

 

Харин багийн дүнгээр гуравдугаар байранд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын гуравдугаар баг, хоёрдугаар байранд Зэвсэгт хүчний 084-р ангийн баг, нэгдүгээр байранд Үндэсний аврах бригадын нэгдүгээр баг шалгарч, 2018 оны шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар тодорлоо гэж Онцгой байдллын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин