Хүчин үйлдэхийг завдсан эрийг цовдолж цаазалжээ
2018-08-09

Саудын Арабын Мекка хотноо нэгэн гэмт хэрэгтнийг олны өмнө цовдолж, цаазаар авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Элиас Абулкалаам Жамаледдин гэгч аллага, хулгай дээрэм болон хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан хэргээр яллаж, ялын дээд хэмжээ буву цаазаар авах ялаар шийтгэжээ.

 

Исламын шашинтай тус улсад хэрэгтнийг загалмайд цовдлон, цаазаар авсан нь олныг гайхшруулж байна.

 

Түүнийг цовдолсон шалтгаанаа эрх баригчид “Тэрээр бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг санаархсан. Хохирогч бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй ч сэтгэл санааны гүн хямралд  орж нийгмийн харилцаанд орохдоо хүртэл айдаг болсон. Энэ бүхнийг бодолцон үзэж, түүнийг загалмайд цовдлохоор боллоо” гэж  мэдэгджээ.

 

Арабчууд өнгөрсөн 2010 онд ижил хүйстэн болон Засгийн газрынхаа эсрэг тэмцсэн этгээдүүдийг олны өмнө цовдолж байв. Гэхдээ дээрх шиг загалмайд цовдолсоны дараа хөнөөгөөгүй бөгөөд зөвхөн цогцсыг нь өлгөж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ѳѳрсдѳѳ цаазлуулах хэрэгтэй
2018-08-10
т:
харин ѳѳрсдѳѳ цаазлуулах хүний амиар тоглоод бгаа юм бно.
2018-08-10