Айлын гэр шатаж, 2-3 настай хүүхдүүд амиа алджээ
2018-08-09

Сонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатаж, хоёр настай эрэгтэй Г, 3 настай эмэгтэй Э нар амиа алджээ. 

 

 

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 00:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 00:10 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан байна.

 

Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ нялх амьтад томчуудын алмайсан хариуцлагагуй байдлаас болж хэдий болтол ингэж зуурдаар явах естой юм бэ!!!!!Зунаас хойш хичнээн ч удаа хэцуу юм болов доо,бурхан минь гэж!Ум сайн амгалан болтугай!
2018-08-09
бурхан минь туслаач:
бүх үрс орон сууцанд амьдрах өдөр ирээсэй
2018-08-09