Ай Вэйвэйгийн Бээжин дэх урланг НУРААЖЭЭ
2018-08-09

БНХАУ-ын эрх баригчдын ТОЛГОЙНЫ ӨВЧИН гэгддэг тэрс үзэлтэн, зураач Ай Вэйвэйгийн Бээжин хот дахь урланг нураасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Вэйвэй ирэх сард Бээжин хотноо үзэсгэлэнгээ гаргахаар ажиллаж байсан бөгөөд урьдчилан сануулахгүйгээр нэгэн кран барилгыг нурааж, хэсэг ажилчид хог хаягдлыг цэвэрлэж эхэлжээ.

 

Зураач эр урланг нь нурааж буй үеийн бичлэгийг твиттер хуудастаа байршуулан “Тэд өнөөдөр миний  урланг нураалаа. Салах ёс” хэмээн жиргэсэн аж.

 

2011 онд зураачийн Шанхай хот дахь урланг нурааж байжээ. Тэрбээр 2015 онд Хятадаас гарч, Германд амьдарч буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин