Хулгайлсан хүүхдүүдээ террорист халдлагад бэлдэж байжээ
2018-08-09

АНУ-ын Шинэ Мехсик мужийн цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж, олон сарын турш хоригдож байсан 1-15 насны 11 хүүхдийг амжилттай чөлөөлсөн билээ. “Бүх хүүхэд тураалтай” хэмээн мужийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв.

 

 

Цагдаагийнхан хүүхдүүдийг хорьж байсан хоёр эрэгтэйг баривчилсан бөгөөд нэгжлэгээр гэрээс нь галт зэвсгүүд олдсон байна. Мөн тэдэнтэй хамт байсан гурван эмэгтэйг баривчилсан ч удалгүй суллалжээ.

 

Шалгалтаар эмэгтэйчүүд дээрх хүүхдүүдийн гурвынх нь ЭЭЖ болохыг тогтоосон байна. “Эмэгтэйчүүд хэрэгтэн бус хохирогч” хэмээн Цагдаагийн дарга Жерри Хогреф мэдэгдлээ.

 

 

Тэгвэл гэмт этгээдүүд дээрх хүүхдүүдийг террорист халдлагад бэлдэж байсан гэнэ. Тэд хүүхдүүдийг амиа золиослогч болгож, улмаар сургуульд халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.

 

Баривчлагдаад буй Сира Вахха нь таван хүүхдийг сонгон авч, хэрхэн галт зэвсэгтэй ажиллах талаар зааж өгсөн гэнэ.

 

Тэрбээр энэ оны эхээр Жоржиа мужаас гурван настай хүүг хулгайлсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан онц ноцтой гэмт хэрэгтэн юм. Хулгайлагдсан хүү дээрх чөлөөлөгдсөн хүүхдүүдийн дунд байгаагүй гэдгийг албаныхан батлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин