У.Хүрэлсүх “Зөв амьдрах ухаан” төвд ажиллалаа
2018-08-09

 

“Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллага нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи, мансууруулах бодисонд донтсон, хорих ангиас суллагдсан, өнчин, ядуу, орох оронгүй, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн болон ажил хөдөлмөр эрхлэх сургалт явуулж, нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг юм.

 

Байгууллагын тэргүүн Г.Загдаагийн танилцуулснаас үзвэл тус төв 250 орчим иргэнийг дахин нийгэмшихэд нь ямар нэг байдлаар туслаж дэмжжээ. Өнөөдрийн байдлаар энэ төвд 0-72 насны 100 гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаагийн цөөнгүй нь цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд байна.

 

Жирийн иргэн сайн дураараа эмзэг бүлгийн иргэдийг асарч халамжлан, нийгэмшүүлж, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслаж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгууллагын тэргүүнд талархал илэрхийлэв.  

 

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэсэн ажлын хөлс болох 243 сая төгрөгөө авч чадалгүй багагүй хугацаа өнгөрчээ. Энэ талаар нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагад нь олон удаа хандаж, эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг нь ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт даалгав.

 

Мөн төвд амьдарч байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулж, шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд, нэг хашаанд 10 гаруй гэр байгаа учир галын аюулгүй байдалд нь анхаарах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд газраа өргөтгөх хүсэлтийг нь судлаж үзэхийг холбогдох дарга нарт үүрэг болголоо. Мөн "Жаргалтай амьдарч байгаа хэсэг нь зовж байгаа бусдадаа туслах нь хүний эрхэм чанар, үнэт зүйл. Иймээс аль аль талдаа харилцан ойлголцож, хамтран ажиллах нь чухал" гэдгийг тэмдэглэв. 

 

“Зөв амьдрах ухаан” төвд амьдарч байгаа иргэд хуванцар гэр, тавилга, төмөр эдлэл, блок, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
solongo:
unheer buyntai zuis , unelj barashgui buyn hiij yabaa sain hun yum bnlee. bugd chadlaaraa setgeleere demjiji yabya.
2018-08-10
Ene Zagdaa guai eostoi mundag hun bnlee, facebook live-uudig ni uzej bsan, mash zuv yaridag, buyantai saihan uils hiij bgaa hun bnlee, tur zasgaas demjij zohih shatni baiguullaguud hamran ajillaval iluu ur duntei baina baih daa
2018-08-09
иргэн:
Монголчууд ийм байдалд яагаад хүргэв.Хэний хариуцлага вэ Энэ их ажилгүйдэл тогтолцооны гажуудал шүүдээ.Ер нь энэ улс оронд төрд гарсан хүмүүс нь луйвар хийж ханаж цадахгүй ууж идсэний хар гай.Ард иргэдээ ажлын байртай болгох.Улс оронд үйлдвэржилт байхгүй байгаагаас шалтгаалж байгаа.Улс орон ард түмний өнгөтэй өөдтөөг гадныхантай нийлж өөрсдөө авилга аваад ард түмэнд ямарч ашиггүй гэрээ хийдэг.Оюутолгойгоос эхэлнэ.Эрдэнэт үйлдвэрийн 49-хувь гээд цаашаа хулгай луйвар үргэлжлэнэ.Ерөнхий сайдаа Үйлдвэржилтэнд анхаараачээ хүмүүсээ ажилтай болгооч.Өөрийн чинь очоод үзэж байгаа төрийн бус байгуулага чинь одоо хэрэгтэй боловч жижиг асуудал шүү.Цаашдаа ийм байдалтай байгаад байхуу.Цөөхөн хүн амаа ажилтай болгооч.Төрд шургалсан хулгайчидыг цэвэрлээч.
2018-08-09
zochin:
Zagda gj shunal
2018-08-09