Орхон гол үерийн аюултай түвшинг 25 см-ээр давжээ
2018-08-09

2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хангай нуруунаас усжих Богд, Онги, Сэлэнгэ, Орхон голын дунд хэсэг болон Хөвсгөл нуураас эхтэй Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон гол үерийн аюултай түвшинг 25 см давсан байна.

 

 

Мөн Хүдэр, Онон, Хэрлэн /Мөнгөморьт сум/ , Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын эхээр үерийн түвшинг 5-35 см, ус судлалын Байдраг-Баянбүрд харуул орчимд үерийн аюултай түвшинг 25 см даван хүчтэй үерлэж байна.

 

Маргааш Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд усны түвшин 10-25 см нэмэгдэнэ. Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
riven:
Энэ илүүдэл усаа хуримтлуулж аваад говь руугаа мөн ХАА-д өргөнөөр ашиглах юмсан!!!БОЯ гэж мануухай бнуу!!!
2018-08-09