Баривчлагдсан этгээдүүдэд лам ном айлджээ
2018-08-09

 

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас аймгийн “Ганданпунцоглин” хийдтэй хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд хамба лам Я.Ганзаяаг урьж баривчлах байранд баривчлагдаж байгаа 21 иргэнд сургалт явуулжээ.

 

Уг сургалтын архинаас жигшүүлэх, амар амгалан амьдрах, дотоод сэтгэлээ ариусгах, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар ойлгуулж ухаарал хайрлах зорилгоор зохион байгуулсан аж.

 

Хамба лам "Нүгэл буян", "Ухаарахуй", "Бурхан багшийн сургаалийг амьдралд хэрэгжүүлэх нь", "Сэтгэлийг удирдах" зэрэг сэдвээр сургаал айлдсан байна. 

 

Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар

Shuud.mn
Сонин хачин
Энэ шашин арай хэтэрч байна аа. Уг нь шашин төр - тусдаа байх ёстой биддэ
2018-08-10
zochin:
Төөрч явааг нь чи яаж мэдээв
2018-08-10
Төрийн байгууллагууд тэр тусмаа хууль сахиулах хүчний байгууллагууд яахаараа лам шашинтай холбогдоод байдаг байнаа.
2018-08-09
Н.Энхээ:
Таарч дээ өөрөө төөрч мухар сүжигийн мананд төөрч яваа хүн юу ярих болох нь тодорхой.
2018-08-09
zochin:
Төөрч явааг нь чи яаж мэдээв