Боловсролын мастер төлөвлөгөө боловсруулагчид хуралдана
2018-08-10

"Зайсан Хилл" цогцолборын Prime Cineplex кино театрын 3-р танхимд

Элит Брайн" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ОУ-ын шатрын Их мастер А.Энхтуул -ын санаачилгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын шатрын зуны эрчимжүүлсэн мэргэжлийн сургалтын төгсөлтийн баяр болно.  

 

МУИС-ийн 1-р байр, 320 тоот

10.00-13.00 цагт Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан болно.

 

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн "Шархад" дахь хээрийн сургалтын төвд

10.00 цагт "Оюутан цэрэг"- сургалтын танилцуулах өдөрлөг болно. Лавлах утас 88017607

 

Үндэсний мэдээллийн төвд 


11:00 цагт: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос “Зүүн хойд азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт "ТАЛ НУТГИЙН МАРАФОН " олон улсын марафоны талаар хэвлэлийн хурал болно. Монгол Улсад анх удаа “Ултра трайл төрөл”-ийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг төрөл болон “Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафоныг 8-р сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна. Холбоо барих: 94940307

Shuud.mn
Сонин хачин