Ах дүү хоёр энд хүрээд салав
2018-08-10

Улс төр гэдэг бол багийн тоглолт. Үзэл бодлын нэгдэл гэх юм уу даа. Нам, түүн доторх бүлэг, фракц гээд үзэл бодлын нийлэмжээрээ багийг бүрдүүлдэг.

 

 

Харин Монголын улс төрийн баг нутаг ус, ах дүү хүмүүсээс бүрддэг. Ийм овгийн маягийн толгойлогч нар гэхээр МАН-д М.Энхболд, У.Хүрэлсүх, С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд,  АН-д Х.Баттулга, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж гэсэн хүмүүс бий. Орчин үеийн хэллэгээр лидерүүд гэнэ. Гэхдээ лидер гэдэг үгийн жинхэнэ утганд эдний хэд нь тэнцэхийг бүү мэд. Ямар ч байсан овгийн толгойлогчид юм.

 

Үндсэндээ Монголын улстөрчид ийм дүрмийн бус аргаар багийг бүрдүүлж улс төрийн тоглолт хийдэг. Тийм учраас Монголын улс төр тогтворгүй, байнгын “стресс”-тэй байдгийг зарим судлаачид ярьж эхлээд байна. Энэ үнэний ортой дог.

 

Зарим талаар ингэж үзэх үндэслэлүүд бодит явдал болон амилж байх шиг байна. Манайхан тэр тэрнээс урвачихлаа гэж ярьдаг. Хэн бэ гээд харахаар овгийн толгойлогчоос итгэлтэй хүн нь салаад явчихсан байдаг юм. Хамгийн сүүлд  болж байгаа яг ийм жишээ гэвэл хэдэн жилийн өмнөөс Хэнтийн ах дүү хоёр болж улс төрд дөрөө харшуулж ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр албан ёсоор “хоёр тийш” болж байгаа бололтой.

 

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн болсныхоо дараа 2000-аад оны эхээр Хэнтийгээс авчирч, НАМЗХ /хуучнаар МАСЗХ/-ны ерөнхийлөгчийн ажлаа өгч байсан. Улмаар Л.Оюун-Эрдэнэ МАН-ын газрын дарга, Нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болж байв. Сүүлд 2016 оны сонгуульд өрсөлдөж УИХ-ын гишүүн болсон юм. Тэр үед У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр хамт л байв. Энэ хооронд У.Хүрэлсүх ч унаж, босч явсаар жилийн өмнө Монгол Улсын Шадар сайдаас Ерөнхий сайд, МАН-ын дарга болж дэвшсэн. Тэгэхэд ч хамт л байсан.

 

Харин сүүлийн хэдэн өдөрт эрх баригч намд наашаа, цаашаа болсон олон үйл явдлын дараа энэ ах дүү хоёр хоёр тийш болж байгаа нь тодорхой болов. Хэвлэлээр явж байгаа мэдээллүүд болон болж буй үйл явдлаас харвал энэ үнэн болж таарав.

 

Энэ сарын 1-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг хувийн тоглолт хийхгүй байхыг анхааруулсан. Бас 6-нд нь болсон МАН-ын Бага хурлын уур амьсгал, У.Хүрэлсүхийн намынхаа эв нэгдлийг бодно гэснээс Л.Оюун-Эрдэнэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болсныг харж болно.

 

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 7-нд твиттер хуудсандаа “…Дарга нар тохирох надад хамаагүй. Би зогсохгүй”, маргааш нь буюу 8-нд УИХ-ын даргыг Цэцэд өгч байгаа талаараа Төрийн ордонд хэвлэлийн хурал хийх үедээ “…урьд өмнөх арчаагүй аргаа хэрэглэж байна”, “…60 тэрбумыг дэмжсэн хэнбугай ч миний дайсан” гэж мэдэгдсэн нь саяхныг хүртэл ачлалт ах нь явсан У.Хүрэлсүхэд зориулсан үг гэдгийг улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байна.

 

Энэ нь дээр хэлсэнчлэн Монголын улс төрийн нутаг ус, ах дүүгээрээ баг бүрдүүлж улс төрд явдаг байдлын л нэг жишээ юм. Учир нь тэд өөрсдийн чин үзэл бодлоор нэгдээгүй гэсэн үг. Тийм байдал нь явсаар энд “эвдэрч” байгаа хэрэг. Шуудхан хэлэхэд, өнөөдөр У.Хүрэлсүхийн албан тушаалын өндөр­лөгөөс буухгүй байх хүсэл, Л.Оюун-Эрдэнийн улс төрийн карьер хийх амбийц хоёр мөргөлдөж байна. Тиймээс У.Хүрэл­сүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр энд хүрээд салав.

 

Ер нь бол Монголын улс төр дэх иймэрхүү багийн задрал бусад “овог”-т ч тохиоход гайхах зүйлгүй. Тогтсон жаяг нь ийм хэврэг юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Buram:
Mongol oron mandan badrah boltugai, neg negniigee uzen yadahaa zogsooj uls orniihoo hugjiliin tuluu yavtsgaay
2018-08-12
намын эв нэгдлээс илүү улс орны хөгжил дэвшил илүү байлгүй дээ, хуйвалдаад цуслаад бвал иргэд нь яах болж байна
2018-08-11
битгий тэнэгт малаа. бүгд адилхан төрийн нэрээр дансаа нэмэгсэд
2018-08-11
сонгогч:
60 тэрбумд хариуцлага тооцож чадахгүй засаг төрөөр бид яах юм, 2020 сонгууиар энэ хуйвалдааныг дэмжсэн хүн болгоныг сонгохгүй бж ард түмэн хариуцлага тооцох нь зөв.
2018-08-11
хуурай ахаас төрсөн ах нь илүү байлгүй дээ Hero Баатар ахынхаа дл үгэнд орно шүү дээ
2018-08-11
Женко нэг эцгийн 2 болох энэ оюунэрдэнэ херо баатар 2 г хөлсөлж эртнээс нэгэнд нь бичлэг захиалж нэгэнд нь нууц бичлэг хийлгүүлж төрийн хүмүүсийг тагнаж бичиж сонгуульд хар пи ар хийсээр мафи зангаа тун сайн ашиглаа биздэ. Буруу намаа төрд гаргах буруу хүмүүсээ тэргүүнээр сонгох ямар бдгийг сүүлийн 3 удаагийн ерөнхийлөгчиын сонгууль АН ын балгийг мартахарргүй дээ монголчууд!!! Энэ 2 бузраас Энхбхчр Энхболд нь хамаагүй илүү байсын
2018-08-11
битгий тэнэгт малаа. бүгд адилхан төрийн нэрээр дансаа нэмэгсэд
ZOCHIN:
ENHBOLDIIN ZUGEES HAYJ BAIGAA CHULUU , YAS GEJ OILGOLOO.
2018-08-11
Иргэн:
Хүрэлсүхэд Оюунэрдэнэ шиг олон овтлгогүй цүнх баригч нар бий?! Эднийгээ цэгцлэх цхг нь болжээ?! Эв нэгдлийг хагалж санаатайгаар намын нэр рүндийг унмгах нь хэнд хшигтай вэ?!
2018-08-11
Иргэн:
Хүрэлсүхэд Оюунэрдэнэ шиг олон овтлгогүй цүнх баригч нар бий?! Эднийгээ цэгцлэх цхг нь болжээ?! Эв нэгдлийг хагалж санаатайгаар намын нэр рүндийг унмгах нь хэнд хшигтай вэ?!
2018-08-11
Huga:
AN da oroldoo. Tertee tergui Jenkogiin er yanhan n baij
2018-08-11
зочин:
Энэ сэтгүүлч монголын хагийн том нам болох УВС намыг санаатай санаагүй орхигдуулжээ. Бодвол хөлсний бичээч болов уу. Тийм юмыг сохор дүлий биш бол мэдэхгүй байна гэ ж ч үгүй дээ
2018-08-10
зочин:
Монголын улс төрийн өндөрлөгөөс Хүрэлсүх Оюунэрдэнэ мэтийн өөдгүй хулхи новшнууд зайлбал таарна.
2018-08-10
Шударга залуусаа боомилж болохгуй
2018-08-10
Иргэн:
Зөв
2018-08-10
Иргэн:
Зөв
2018-08-10
Oyun erdene gej nusan batsaaan darga boggss dolooj UIH bolchihsn huurhun nohoi gulug neg odor gudamnd ogshigloog garghaa medeh bhaa
2018-08-10
Хүрэлсүх-д бол албан тушаал л хэрэгтэй юм байна. Хэнтэй ч нийлж, хэнтэй ч хагацаж, хэнийг ч золиослож чадах хүн юм байна. МАН-ынхан 60тэрбум ,Оффшор , таван толгой ,эрдэнэтийн хэргийг сэлэм эргүүлээд шийдэх зоригтой гээд дэмжсэн байдаггүй шүү. МАН ч маниа уншуулах биз ээ.
2018-08-10
mal min tanai man nam chin yah ni sonin bish mongol uls min sonin bna, manaas urvaad mongoloosoo urvaagui l bol sain. tiimees maniihan bugd urvagchid gej tomyolol batlagdaj bga biz
2018-08-10
Өвгөн:
Б. ДАМДИН-ОЧИР ГЭГЧИД ЛАВ МУ ГЭХ ДЭЭД ЭРХ АШИГ ҮГҮЙ ЮМ, ЯДАЖ ИЙМ ЭРХ АШИГ БИЙ ГЭЖ БИЧИХ ЁСТОЙ НЭГЭН БАЙМААР ДАМПУУ МИНЬ НЭГЭН ЦАГ ХУГАЦААНД ХҮЗҮҮГҮЙ ШИГ БОЛГОДОГ ДОО ...
2018-08-10
Unen ug:
Mongold suuliin 27 jil togtson har naimaa chenjiin setgelgee, muhardald orson toriin togtoltsoog oorchloh, zov shudrag zarchim, medleg, yos zuid tulguurlasan ireeduin toloo ene zaluu temtsej baina. Oorchlolt hiihguigeer Mongol dampuurch baigaa ni yamarch tarhi ugaaltaar haah geed nemergui bolson ni bidnii odor tutmiin amidral deer notlogdchihood baina shuu dee.
2018-08-10
ouyn erdeneee chamaig demjij bgaa shuu
2018-08-10
L:
Hurelsuh dargaaa Oun Erdene zuv zuil hiij Bna bitgii uhai buu shantar hov bol hov eh oron chuhal Enhbold gedeg Hunees eh oron uneteieshuu dee
2018-08-10
Иргэн:
Зөв
Иргэн:
Зөв
ZOCHIN:
OYUN ERDENIIG DEMJIJ BAINA.INGEED L TALTCAAD L AVILGALAARAA NEG NEGNIIGEE BARITCAALAAD L IRGED N YDUU MONGOL TCAASHAAGAA HIR HOL YVAH VE.ETCSIIN DUND MUU YM BOLVOL HAMGIIN TURUUND ELBEGDORJ ,M.ENHBOLD BAYR BAYRTCOGT SAIHANBILEG GEED LUIVARCHIDIIN TAVISAN ZAM SHUU.
2018-08-10
Иргэн:
Өнөөгийн Монголын эрх баригчид ч бодлогоо эргэж харахгүй бол, нийтийн, үндэсний, улсын гэсэн бүхнийг нулимж, уулгалан, талсан хэвээр байвал нийтийн, үндэсний, Монголын эсвэл миний эх орон гэх юм үлдэхгүй л болох болов уу. Жишээ нь нүдэн дээр ил байгаагаар нь Улаанбаатарыг аваад үз. 1990-ээд оны Улаанбаатар нэг хот байсан. Улаанбаатарчуудын хэн нь ч Улаанбаатарыг миний хот гэж хардаг байсан болов уу. Өнөөгийн Улаанбаатарыг би л лав тэгж хэлж чадахгүй. Хуучин хот нь эвдэгдсэн, гэр хороолол нь орхигдсон, шинээр баригдсан хэсэг нь бараг бүгдээрээ тус тусдаа ханатай, хэрэмтэй, хаалгатай, харуултай “таунууд”. Зарим нь “цементэн ширэнгэ” (concrete jungle), зарим нь, ялангуяа, ханатай, хэрэмтэй, хаалгатай, харуултай нь тун өөр. Улаанбаатар шиг ийм олон хана, хэрэм, хаалга, харуулаар зааглагдсан, тусгаарлагдсан хот би л лав Европт ч, Японд ч үзээгүй. Үнэндээ ханатай, харуултай хорооллууд (gated community) нь сайны биш, муугийн шинж
2018-08-10
Зочин:
Ер нь бол Оюуг-Эрдэнэ юу хийгээд түгжилдээд яваад байгаа юм бол до. Хэний хүчинд энэ зэрэгт хүрсэнээ мартаж. Намын эв нэгдэл маш чухал.
2018-08-10
намын эв нэгдлээс илүү улс орны хөгжил дэвшил илүү байлгүй дээ, хуйвалдаад цуслаад бвал иргэд нь яах болж байна
mal min tanai man nam chin yah ni sonin bish mongol uls min sonin bna, manaas urvaad mongoloosoo urvaagui l bol sain. tiimees maniihan bugd urvagchid gej tomyolol batlagdaj bga biz
Оюунэрдэнэ Хүрэлсүх болон Монголын дайсан бол хятад М.Энхболд тэргүүтэй 60 тэрбум МАФ шүү.
2018-08-10
zochin:
yun ch yaduu, yadruuhan yum bichdegiin be de, uur bichih dorvitoihon yum alga uu chamd, samar id huuhee
2018-08-10
Шууд:
Хэн ч итгэхгуй юм хелсеер бичиж тэнэгт!!!
2018-08-10
Шууд:
Хэн ч итгэхгуй юм хелсеер бичиж тэнэгт!!!
2018-08-10