Ц.Ганхуяг: СЕХ дахин муйхарлалаа
2018-08-10

УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор 13 нам сонгуулийн төв байгууллагад бүртгэгдээд байна. Харин СЕХ Иргэний Зориг Ногоон Намыг бүртгэхээс татгалзав. Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй учраас татгалзсан гэдгээ СЕХ-ноос мэдээлэв.

 

Энэ асуудлаар Иргэний зориг Ногоон намын дарга Ц.Ганхуяг байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр 

 

 

Иргэний Зориг Ногоон Намыг энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэж Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 онд хяссан шигээ дахин муйхарлав.

 

Монгол Улсын дээд хууль бол Үндсэн хууль бөлгөө.

 

Үндсэн хуулинд сонгох, сонгогдох эрхийг бүрнээ тодорхойлж, хэнбугай нь ч дур мэдэн халдаж болохгүйг тов тодорхой зааж өгсөн атал тэд 2016 онд ИЗНН-ыг сонгуульд оруулахгүй гэж муйхарласан алдаагаа дахин давтав. Улс төрийн нам сонгуульд оролцсон тайлангаа хоцроосон, өгөөгүй бол торгохоос бус өөрөөр эрхэнд нь халдах эрхгүйг Үндсэн хуулийн цэц их суудлаараа хуралдан баталгаажуулж, Дээд шүүх Үндсэн хуулийн заалтыг баримтлан Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны балмад шийдвэрийг цуцалсан билээ. Энэ бол Монгол Улсад хэн дуртай нь хууль зохиож зохиосон хуулийнхаа дагуу бусдын эрхэнд чөлөөтэй халддаг, МАНАН-д үйлчилдэг болсныг дахин батлан харуулав.

 

Тайлангийн тухайд намын уг ажлыг хариуцаж байсан этгээдэд зэмлэл хүлээлгэн сонгуульт албанаас нь огцруулсан ба холбогдох арга хэмжээг авсан юм. Сонгуулийн байгууллагыг намын томилгооны этгээдүүд удирдаж болохгүй, тэр дундаа "асуудал"-тай нөхдүүд бүр болохгүйг энэ үйл явдал харуулж байна. Сонгуулийн байгууллага нь сонгуульд оролцохыг бүртгэдэг этгээд болохоос бус яллах, шийтгэх, намын дотоод хэрэгт нь хутгалдах, гэм зэм үүрүүлэх ямар ч эрхгүй билээ.

 

Үндсэн хуулийн суурь зарчмыг тэд хөсөрдүүлж, хуулийг өөрсдийн дур зоргоор тайлбарлан хэрэглэж, яахаас ч буцахгүй гэдгээ харууллаа.

 

Бид зохих ёсоор эрхээ эдлэхийн тулд холбогдох байгууллагад хандах болно гэсэн мэдэгдлийг гаргажээ. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
zass:
zass buruu buruu busdiin buruu ....asuudaltai bolood l butsaagdsan bga shdee ...medseer baij ....irgenii zorig gej nam ali hediin haranhui nvhend unasan ....suraggui ....deel malgai umsuud ch nemerguidee ah mini ....
2018-08-12
1115:
зардлын тайлан гаргачихаж чадахгүй байж юун сонгууль энэ тэр вээ
2018-08-11
зочин:
Зардлын тайлангаа өгөхгүй нуугаад байгаа нь нэг л ноо байна даа,энэ Ганхуяг зальтай нохой шүү
2018-08-10
зочин:
Ганхуяагаа тайлангаа өгчихөөд сонгуульдаа ор, юуг нь хэнээс нуугаад зардлаа нийтэд үзүүлэхгүй байгаа юм бэ , бусад намуудыг хар хуулиа дээдлээд л явж байна
2018-08-10
зочин:
Хохьчинээ. тэрбум төгрөгийн хахуулиа өгөөд орохгүй яасан юм бэ?
2018-08-10
Баадай:
ИЗНН маш том боломжоо алдсан байна шдээ. Энэ юунаас болов оо, Хэний буруу вэ?
2018-08-10
ЭНЭ НЭГ ЮМ БАЙНА.:
ИШШШ. ГАНХУЯГАА. УЛСТӨРИЙН СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНА ДАА.. БИЧИГ БАРИМТАА ГҮЙЦЭЭГЭЭД БҮРТГҮҮЛЭЭЧ. ЯАЖ НАМ УДИРДНАА..
2018-08-10
Хоньчин Найдан хог дээр үсрэв ээ. Нөгөөх л араас хутга шаадаг хогийн зангаараа шив дээ.
2018-08-10
тайлан шүү юм аа өгчихөөч болдоггүйм уууу
2018-08-10
тайлан шүү юм аа өгчихөөч болдоггүйм уууу
2018-08-10
Ц.Ганхуягт:
Ганхуягаа та нар тайлангаа өгөөгүй чинь үнэн л биз дээ. Хууль биелүүлж сурчихаад сонгуульд оролцох чинь жам ёс шүү дээ. Чи улс төрөөр хангалттай л явж буяныг нь их чи хүртсэн дээ. Том өгүүлбэр хэлж буруугаа хаацайлах гэх хэрэггүй.
2018-08-10