Трампын хадмууд АНУ-ын иргэн боллоо
2018-08-10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий "Мелания Трампын эцэг, эх  АНУ-ын иргэн болно" хэмээн Тэргүүн хатагтайн өмгөөлөгч Майкл Уалдс өнгөрсөн хоёрдугаар сард "Вашингтон Пост" сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн удаатай.

 

 

Тэгвэл Цагаан ордны тэргүүн хадмууддаа АНУ-ын иргэншил олгосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэргүүн хатагтайн эцэг Виктор Кнавс, эх Амалия нар өчигдөр Нью Йорк хотноо тангараг өргөж, АНУ-ын иргэн болжээ.

 

Мелания Трамп Хуучин Югослав улсын бүрэлдэхүүнд байсан Словенийн Ново-Место хотод төрсөн. 1996 оноос Нью-Йоркт ирсэн бөгөөд 2005 онд Трамптай гэрлэж, жилийн дараа АНУ-ын иргэн болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин